Баяндэлгэр сум (Төв)

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Баяндэлгэр сум нь Төв аймгийн сум юм. 2005 оны байдлаар 429 өрхийн 1226 оршин суугчтай байв[1].

Агуулга

[засварлах] Түүх

1923 онд Түшээт хан аймгийн Дархан хошой чин ван Пунцагцэрэнгийн хошууны харьяанд Гүн сум нэрээр байгуулагдсан[2]. 1924 онд Баяндэлгэр уулын сум нэртэй болж, 1931 онд одоогийнхоо нэрээр нэрлэгджээ. 1956 онд сумыг татан буулгаж Баян, Эрдэнэ сумдад нэгтгэсэн ч удалгүй 1959 онд дахин байгуулжээ[2].

[засварлах] Мал аж ахуй

2004 оны байдлаар 64,000 орчим толгой мал тоологдсоны 19,000 нь ямаа, 35,000 нь хонь, 3,500 нь үхэр, 6900 нь адуу, 71 нь тэмээ байв[3].

[засварлах] Хүмүүс

Их зохиолч Дашдоржийн Нацагдорж тус сумаас төрөн гарсан билээ[2].

[засварлах] Эшлэл

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр