Баянзүрх сум
Баянзүрх сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 4,300 орчим км² газар нутагтай, үүнээс 2,600 км² нь бэлчээр болно. 2000 оны байдлаар тус сум 4202 оршин суугчтай байсны ихэнх нь дархад ястан байв. Сумын төв Алтрага нь Алтрага болон Бэлтэс голын бэлчирт, Дэлгэр мөрний ойролцоо, аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 127 км, нийслэл Улаанбаатараас 798 км зайд оршино.
Агуулга |
[засварлах] Түүх
Хөвсгөл аймаг 1931 онд байгуулагдахад Баянзүрх сум зохион байгуулагдсан. 1933 онд тус сумын ихэнх хэсгийг таслаж, Улаан-Уул сумыг байгуулжээ. Тэр жилийн тооллогоор Баянзүрх сум нь 499 өрхийн 1,100 оршин суугч, 49,000 орчим толгой малтай байв. 1952 - 1990 онд Баянзүрх суманд "Соёл" нэгдэл үйл ажиллагаа явуулж байлаа.
[засварлах] Эдийн засаг
2004 оны байдлаар тус сум 110,000 гаруй малтайгаас 55,000 нь хонь, 36,000 нь ямаа, 13,000 нь үхэр болон сарлаг, 6,000 нь адуу, 280 нь тэмээ байв[1].
[засварлах] Ном зүй
М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.29
[засварлах] Эшлэл
| Хөвсгөл | |
|---|---|
| Алаг-Эрдэнэ сум | Арбулаг сум | Баянзүрх сум | Бүрэнтогтох сум | Галт сум | Жаргалант сум | Их-Уул сум | Мөрөн сум | Рашаант сум | Рэнчинлхүмбэ сум | Тариалан сум | Тосонцэнгэл сум | Төмөрбулаг сум | Түнэл сум | Улаан-Уул сум | Ханх сум | Хатгал сум | Цагааннуур сум | Цагаан-Уул сум | Цагаан-Үүр сум | Цэцэрлэг сум | Чандмань-Өндөр сум | Шинэ-Идэр сум | Эрдэнэбулган сум Аймгийн төв: Мөрөн |
|