Баянхонгор
- "Баянхонгор" нь энэ хуудсанд шууд холбогджээ. Өөр утгыг үзэхийг хүсвэл, Баянхонгор (салаа утга)-г үзнэ үү.
| Баянхонгор аймаг | |||
|---|---|---|---|
| мо.б. байанхонггор айимаг | |||
|
|||
| Монгол орон дахь Баянхонгор аймаг | |||
| Улс орон | |||
| Аймаг | Баянхонгор | ||
| Сум (20) | Нэр бүхий 20 сум | ||
| Аймгийн төв | Баянхонгор | ||
| Газар нутаг | 115,977.8 км² | ||
| Хүн ам (тоол.) | 2010 онд ▼76,085 хүн [1] | ||
| - МУ-ын иргэн | 76,041 хүн (99.9%) [2] | ||
| Хүн ам (тооц.) | 2012 онд ▲82,439 хүн [3] | ||
| Нягт сийрэг | 2012 онд 0.71 хүн/км² | ||
| Ард түмэн | үндсэндээ монгол | ||
| Цугаараа | Баянхонгорынхон | ||
| 1941 он | Баянхонгор аймаг үүссэн | ||
| Засаг дарга | Дамдинсүрэнгийн Жаргалсайхан (АН) |
||
| Цагийн бүс | Улаанбаатарын цаг (НЗНЦ+8) | ||
| Утасны дуг. | +976 144 | ||
| Шуудан дуг. | 64000 | ||
| Автомашиных | БХ | ||
| Цахим газар | bayankhongor.mn (монг.) | ||
Баянхонгор нь Монгол улсын аймаг юм. 1941 онд байгуулагдсан, 115977 км² нутагтай.
Агуулга |
Газар нутаг [засварлах]
Баянхонгор аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь-Алтайн нурууны уулс, Алтайн өврийн говийг хамран говь хангайн бүсийг дамнан оршдог аймаг юм. Иймд нутаг нь уул тал хөндий хосолсон хэлбэр бүхий гадаргатай юм. Нутгийн хамгийн өндөр цэг нь Говь-Алтайн нурууны оргил 3957 м өргөгдсөн Их богд бөгөөд хамгийн нам цэг нь Алтайн өвөр говьд 750 м өндөр юм. Зээрэнгийн хөндий, Номингийн говь зэрэг Алтайн өврийн их говиуд бий. Говь-Алтайн ууланд 1957 онд газар хүчтэй хөдөлж, Ихбогд, Баянцагааны араар 300 орчим км үргэлжилсэн их хагархай гарсан юм. Баянхонгор аймгийн нутагт чулуун нүүрс, алт, барилгын материал элбэг байдаг. Байдраг, Түй зэрэг томоохон гол мөрдтэй, Бөөнцагаан, Орог нуур, Хөх нуур зэрэг том нууруудтай. Мөн 95 хэм хүрдэг халуунтай Шаргалжуутын рашаан болон Үхэг рашаан, Хүрэмт рашаан, Халиут рашаан, Өргөөтийн рашаан гэж сайн рашаанууд бий. Баянхонгор аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шороон ба нутгийн хөрс, дунд хэсгээр нь тал хээрийн хүрэн хөрс, урд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ.
Уур амьсгал [засварлах]
Баянхонгор аймагт агаарын дундаж температур нь жилд -0.7° бөгөөд 1 сард -18.4° хүйтэн, 7 сард 15° дулаан болдог. Жилд дунджаар 216.3 мм тунадас унана. Агаарын даралтын дундаж нь 1 сард 812 мм, 7 сард 808.5 мм байна. Салхины хурд жилийн дундажаар 3.1 м/с бөгөөд хамгийн их салхитай, 5 сард 3.9 м/с хүрнэ.
Амьтан ургамал [засварлах]
Нутгийн хойд хэсэгт ойт хээрийн ургамал, дунд ба урд хэсгээр нь хээрийн говийн ургамал тархжээ. Гоёо, цулхир, вансэмбэрүү, лидэр, алтан гагнуур зэрэг ховор ургамал бий. Баянхонгор аймгийн нутагт манай орны байгалийн энэ гурван бүсэд оршдог амьтад тарвага, үнэг, чоно, ирвэс, аргаль, бор гөрөөс гээд бараг цөм байх бөгөөд дэлхийд нэн ховордсон мазаалай гэх амьтан цөөн тоогоор оршиж байна.
Сумд [засварлах]
| № | Сумын нэр (хоттойг тодоор) |
Багийн тоо |
Хүн амын тооцоо | Талбай (км²) |
Нягт. (2011) |
||
|---|---|---|---|---|---|---|---|
| 2000[4] | 2010[5] | 2012[3] | |||||
| 1 | Баацагаан | 7 | 4,526 | 3,243 | 3,209 | 7447 | 0.43 |
| 2 | Баянбулаг | 4 | 2,252 | 1,765 | 1,732 | 3170 | 0.55 |
| 3 | Баянговь | 5 | 2,903 | 2,757 | 2,753 | 4662 | 0.60 |
| 4 | Баянлиг | 5 | 3,842 | 3,468 | 3,479 | 11918 | 0.29 |
| 5 | Баян-Овоо | 4 | 3,043 | 2,309 | 2,369 | 3244 | 0.73 |
| 6 | Баян-Өндөр | 4 | 2,692 | 2,495 | 2,575 | 16891 | 0.15 |
| 7 | Баянхонгор | 9 | 20,501 | 27,596 | 28,764 | 64 | 449.44 |
| 8 | Баянцагаан | 5 | 3,946 | 3,346 | 3,336 | 5395 | 0.62 |
| 9 | Богд | 6 | 3,226 | 2,892 | 2,954 | 3983 | 0.74 |
| 10 | Бөмбөгөр | 4 | 2,755 | 2,767 | 2,924 | 3044 | 0.96 |
| 11 | Бууцагаан | 6 | 4,258 | 3,435 | 3,489 | 5840 | 0.60 |
| 12 | Галуут | 6 | 5,275 | 3,862 | 3,847 | 5047 | 0.76 |
| 13 | Гурванбулаг | 5 | 2,915 | 2,253 | 2,170 | 4442 | 0.49 |
| 14 | Жаргалант | 4 | 4,374 | 2,917 | 2,884 | 4175 | 0.69 |
| 15 | Жинст | 5 | 2,352 | 2,024 | 2,051 | 5313 | 0.39 |
| 16 | Заг | 4 | 2,440 | 2,016 | 2,029 | 2561 | 0.79 |
| 17 | Өлзийт | 6 | 3,721 | 3,543 | 3,590 | 3853 | 0.93 |
| 18 | Хүрээмарал | 5 | 2,466 | 1,773 | 1,761 | 4328 | 0.41 |
| 19 | Шинэжинст | 4 | 2,469 | 2,243 | 2,319 | 16501 | 0.14 |
| 20 | Эрдэнэцогт | 5 | 5,158 | 4,154 | 4,204 | 4100 | 1.03 |
| Аймгийн дүн | 103 | 85,114 | 80,858 | 82,439 | 115978 | 0.71 | |
Иш баримт [засварлах]
- ↑ Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого. Нэгдсэн дүн
- ↑ Монгол Улсын хүн амын тоо, аймаг, нийслэл, 2010 оны тооллогын дүнгээр
- ↑ 3.0 3.1 Баянхонгор аймгийн статистикийн хэлтэс. Сарын танилцуулга. 2012 оны 12-р сар
- ↑ Баянхонгор аймгийн статистикийн хэлтэс. Танилцуулга. Хүн ам. 2000-2006
- ↑ Баянхонгор аймгийн статистикийн хэлтэс. Сарын танилцуулга. 2010 оны 12-р сар
| Баянхонгор аймгийн хорин сум | |
|---|---|
| Баацагаан · Баянбулаг · Баянговь · Баянлиг · Баян-Овоо · Баян-Өндөр · Баянхонгор · Баянцагаан · Богд · Бөмбөгөр Бууцагаан · Галуут · Гурванбулаг · Жаргалант · Жинст · Заг · Өлзийт · Хүрээмарал · Шинэжинст · Эрдэнэцогт |
|
| Монгол Улсын засаг захиргааны хуваарь (22) | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||