Баянчандмань сум

Баянчандмань сум
ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠴᠢᠨᠳᠠᠮᠠᠨᠢᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Төв
Газар нутаг
  Нийт613.15 км2 (236.74 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 4,172
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Баянчандмань сум нь Төв аймгийн сум юм. Хуучнаар Түшээт хан аймгийн Илдэн гүний хошуу болох тус сум нь 1936 онд байгуулагдсан. Чандмань, Замт, Эрдэнэ гэсэн гурван багтай бөгөөд 3600 гаруй оршин суугчтай. Аймагтаа газар нутгийн хэмжээгээр хамгийн бага ч, аймгийн төвийг оролцуулалгүйгээр хамгийн их хүн амын нягтшилтай сум юм.

Оршин суугчын тоон өөрчлөлт (жилийн эцсийн дүнгээр)[1]
2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011
3,317 3,325 3,249 3,286 3,322 3,322 3,797 3,364 3,730 3,783

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Төв аймгийн Статистикийн хэлтэс. Жил жилийн танилцуулга (Memento 15. Арванхоёрдугаар сар 2012 цахим архивт)