Берингийн тэнгис
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Берингийн тэнгис (Англи хэл: Bering Sea)нь Камчаткийн хойг ба Чукотын хойг, Аляска, Аляскийн хойг, Алеутын арлуудаар хашигдсан, Номхон далайн хамгийн хойд талын тэнгис. Берингийн хоолойгоор Хойд мөсөн далайгаас тусгаарлагдана.
Сент Лоренс арал, Прибилофийн арлууд зэрэг арлуудтай. Нийт талбай нь 2 сая 310 мянган км2.
Европчуудаас анхлан Еврази тив ба Америк тив нь далайгаар тусгаарлагдсан болохыг нотолсон Витус Берингийн нэрээр нэрлэгджээ.


