Берлин
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Берлин Berlin |
|||||
|
|||||
| Координат: | |||||
|---|---|---|---|---|---|
| Улс | |||||
| NUTS бүс | |||||
| Хотын дүүргийн тоо | 12 | ||||
| Бундесрат дахь санал | 4 (нийт 69-аас) | ||||
| Засаглал | |||||
| - Мэйр | Клаус Воверайт (SPD) | ||||
| - Удирдах нам | SPD / Зүүн | ||||
| Газар нутаг | |||||
| - Нийт | 892 км² | ||||
| Өндөр | 34 - 115 м | ||||
| Хүн ам | |||||
| - Нийт (12/2007) | 3,416,300 | ||||
| - Нягтшил | 3,831/км² | ||||
| - Метрополи газар нутагт | 4,940,000 | ||||
| Цагийн бүс | UTC+1 | ||||
| - Зун | UTC+2 | ||||
| Шуудангийн хаяг | 10001–14199 | ||||
| Утасны код | 030 | ||||
| Машины лиценз | B | ||||
| ISO бүс | DE-BE | ||||
| Вэб хуудас: berlin.de / 3D Berlin | |||||
Берлин (Герман хэл: Berlin) нь Германы нийслэл бөгөөд 16 мужийнх нь нэг юм. 3.4 сая хүн амтай бөгөөд Германы хамгийн том хот юм. Европын холбооны хотууд дотор хүн амаараа хоёрт, суурин газруудад есөд жагсдаг. Зүүн хойд Германд байрлах бөгөд Берлин-Бранденбург метрополи нутаг дэвсгэрт хамаарагдана. Энэ нутаг дэвсгэрт 180 гаруй орны 5 сая иргэн амьдардаг ажээ.
13-р зуунд Берлиныг анх дурьдсан байдаг бөгөөд дараалан тус тус Пруссын эзэнт гүрний (1701-1918), Германы эзэнт гүрний (1871-1918), Веймарын бүгд найрамдах улсын (1919-1933), Гурав дахь рейхийн (1933-1945) нийслэлүүд байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Берлин нь хуваагдсан; Зүүн Берлин нь Зүүн Германы нийслэл болсон бол Баруун Берлин нь 1961-1989 он хүртэл Берлины ханаар хашигдаж, Барууны хэсэг болсон байна. 1990 онд Герман улс дахин нэгдсэний дараа дахин бүх Германы нийслэл болжээ.
Берлин нь Европын улс төр, соёл урлаг, мэдээлэл, шинжлэх ухааны томоохон төв юм. Мөн тивийнх нь агаар, төмөр замын тээвэр голчлон төвлөрдөг хотуудын нэг юм. Хотын эдийн засаг нь голдуу үйлчилгээний салбарт төвлөрдөг бөгөөд үүнд, бүтээлийн аж үйлдвэр, мэдээллийн байгууллагууд, байгаль орчны үйлчилгээ, хурал цуглаан явуулах газрууд зэрэг орно. Берлин нь ирдэг жуулчдынхаа тоогоор Европын холбоонд гуравт жагсдаг. Мөн тээврийн инжинерчлэл, оптоэлектроник, IT, машины үйлдвэрлэл, эрүүлийг хамгаалах, биоэмчилгээний инжинерчлэл, биотехнологи зэрэг аж үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг.
Берлин нь дэлхийд алдартай олон их сургууль, судалгааний институт, спортын үйл явдал, найрал хөгжим, музей, хүмүүстэй. Берлинд хотын төрх байдал, түүхийн өв уламжлал зэргээс шалтгаалж олон улсын кино бүтээл ихээр хийгддэг. Мөн фестиваль, өвөрмөц архитектур, шөнийн амьдрал, соёл урлагаараа алдартай бөгөөд чөлөөт амьдрал, шинэ үеийн сэтгэлгээ, амьдралын өртөг бага зэрэгт нь хүмүүс ихээр татагддаг.
[Засварлах] Гадаад холбоос
- Албан ёсны сайт
- Албан ёсны аялал, жуулчлалын мэдээлэл
- 1738 оноос одоо хүртэлх газрын зургууд
- Берлины 3D загвар
- Берлины интерактив газрын зураг
| Commons: Berlin - зураг, медиа материалууд |