Берлиний олимп (1916 он)

1916 оны зуны олимп буюу албан ёсоор Олимпын VI наадам нь Германы Берлинд зохиогдохоор төлөвлөгдөж байсан олимп юм. Харамсалтай нь дэлхийн нэгдүгээр дайны улмаас цуцлагджээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Олимпын бэлтгэл ажил болгож, Груневалд морин тойруулгыг Дойчес цэнгэлдэх хүрээлэн ("Герман цэнгэлдэх хүрээлэн") болгон шинэчлэх ажил 1912 онд эхэлсэн байна. Тус цэнгэлдэх хүрээлэн 18,000 үзэгч орох багтаамжтай байв[1]. 1913 оны 6 сарын 8-нд цэнгэлдэх хүрээлэн 10,000 тагтаа нисгэснээр ашиглалтад орсон бөгөөд нээлтийн ёслолд нь 60,000 хүн оролцсон гэдэг[2].

1914 онд дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд хэн ч уг дайныг олон жил үргэлжлэнэ гэж тооцоолоогүй тул дайны эхэн үед ч зохион байгуулах хороо үйл ажиллагаагаа явуулсаар байв[3]. 1916 оны олимпыг зохион явуулах эрхийн төлөө Александриа, Будапешт хотууд нэрээ дэвшүүлж байсан.

Олимпын наадмын хөтөлбөрт тэшүүр, уран гулгалт, шайбтай хоккей, цана зэрэг өвлийн спортын долоо хоног багтаж байсан бөгөөд уг санаанаас улбаалж хожим өвлийн олимп зохиогдох болсон түүхтэй. Берлиний олимпийн төв цэнгэлдэх хүрээлэн нь 1912-13 онд баригдаж ашиглалтад орсон Дойчес цэнгэлдэх хүрээлэн байв. Берлин хот хожим буюу 1931 онд олимпыг зохион байгуулах эрхийн төлөө Испанийн Барселона хоттой өрсөлдөж, 1936 оны зуны олимпыг зохион байгуулсан билээ[4].

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Berlin Stadium Is Begun. Olympic Meeting Place to be at the Grunewald Race Course" (PDF). New York Times. August 11, 1912. Retrieved 2009-07-23. Work has already been begun on the Olympic Stadium for 1916. Its opening will take place next year, when sports will be held there to celebrate the ... {{cite news}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (help)
  2. "60,000 Dedicate Berlin Stadium. Ten Thousand Pigeons Carry Address on Athletics and Patriotism to All Parts of Empire" (PDF). New York Times. June 9, 1913. Retrieved 2009-07-23. In the presence the Kaiser and his sons and a great concourse of notables, the Berlin Stadium was opened today. ... {{cite news}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (help)
  3. Pelle, Kimberly D.; Findling, John E. (1996). Historical dictionary of the modern Olympic movement. Westport, Conn: Greenwood Press. pp. 47–53. ISBN 0-313-28477-6.{{cite book}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  4. Guttmann, Allen (2002). The Olympics, a history of the modern games. Urbana: University of Illinois Press. p. 53. ISBN 0-252-07046-1.