Берлиний тулалдаан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Берлиний тулалдаан
Хамаарах дайн: Дэлхийн хоёрдугаар дайны зүүн фронт
Bundesarchiv Bild 183-R77767, Berlin, Rotarmisten Unter den Linden.jpg
Зөвлөлтийн цэргүүд Нихайл Егоров, Мелитон Кантариа болон нэр нь үл мэдэгдэх цэрэг нар Берлиний тулалдааны үеэр Рейхстагийн орой дээр нь Зөвлөлтийн далбааг мандуулж байгаа нь
Огноо 1945 оны 4 сарын 165 сарын 2
Байрлал Герман, Берлин
Үр дагавар ЗХУ-ын бүрэн ялалтаар өндөрлөсөн
Байлдагч талууд
Зөвлөлт Зөвлөлт
Flag of Poland.svg Польш
Flag of German Reich (1935–1945).svg Герман
Удирдагчид
Белорусын нэгдүгээр фронт

Flag of the Soviet Union (1923-1955).svg Георгий Жуков

Белорусын хоёрдугаар фронтFlag of the Soviet Union (1923-1955).svg Константин Рокоссовский

Украйны нэгдүгээр фронт
Flag of the Soviet Union (1923-1955).svg Иван Конев
Flag of the Soviet Union (1923-1955).svg Константин Рокоссовский

Вистула армиудын бүлэглэл

Flag of German Reich (1935–1945).svg Готтард Хайнрици
Flag of German Reich (1935–1945).svg Курт фон Типпелскирх[nb 1]

Төв армиудын бүлэглэлFlag of German Reich (1935–1945).svg Фердинанд Шёрнер

Берлиний хамгаалалтын бүс – Flag of German Reich (1935–1945).svg Хеллмут Рейманн
Flag of German Reich (1935–1945).svg Хельмут Вайдлинг[nb 2]

Цэргийн хүч
Нийт хүч
2,500,000 цэрэг,
6,250 танк,
7,500 нисэх онгоц,
41,600 артиллерын их буу.[1][2]
Берлиний хамгаалалтын бүсийн бүслэлт, довтолгоонд оролцсон цэрэг 1,500,000 орчим.[3]
Нийт хүч
766,750 цэрэг,
1,519 хуягт машин,[4]
2,224 нисэх онгоц[5]
9,303 артиллерын их буу[6][nb 3]
Берлиний хамгаалалтын бүст Залуу Хитлерүүд болон цагдаа нараар хүч нэмэгдүүлсэн 45,000 цэрэг, 40,000 Ардын шуурга.[3]
Хохирол
Архивын судалгаа
(операцийн явцад нийт)
81,116 амь үрэгдсэн, эсвэл сураггүй болсон[7] (2,825 Польш цэргийг оролцуулаад[7])
280,251 шархадсан
Нийт хохирол 361,367 хүн
1,997 танк,
2,108 артиллерын их буу,
917 нисэх онгоц[7]
88080 алагдсан,
479,298 олзлогдсон[8]
Нийт хохирол 937,378 хүн
Берлиний хамгаалалтын бүст:
22,000 энгийн иргэн,
22,000 орчим цэрэг амь үрэгдсэн[9]

Берлиний тулалдаан бол Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн операци юм. Энэхүү операцид ЗХУ-ын маршал Георгий Константинович Жуков, Константин Рокоссовский нарын командалсан Белоруссын 1, 2-р фронтууд, ЗХУ-ын маршал Иван Коневын Украйны 1-р фронт оролцсон. Бранденбургийн хаалга,Рейхстагийг эзлэх тулаан хамгийн хүнд байсан гэдэг.

Адольф Гитлер СС-ийн шилмэл дивиз, Югендольфийн гишүүд, Берлиний гарнизон зэргийг генерал-фельдмаршал Кейтелээр удирдуулсан бөгөөд 160 мм-ын миномёт, Барс, Ирвэс танкаар зэвсэглэсэн Германы арми бас л шаргуу эсэргүүцэж байсан боловч ЗХУ-ын баатар, дэслэгч генерал Михайл Катуковын гвардийн 1-р танкийн арми, хурандаа генерал Александр Горбатовын цохилтын 3-р арми, дэслэгч генерал Николай Берзарины цохилтын 5-р арми Берлин хотод цөмрөн орж ялалт байгуулсан юм. 1945 оны 5-р сарын 9-ны өдөр Английн фельдмаршал Б.Монтгомери, Францын армийн ерөнхий командлагч Делатр де Тассини, АНУ-ын армийн генерал Дуайт Эйзенхауэр, ЗХУ-ын маршал Георгий Жуков нар Карлхорстод Германыг үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зуруулсан.

Үйл явдал[засварлах]

4-р сарын 16-ны өдөр Берлиний операц эхэлсэн. 19-ны өдөр Германы сүүлчийн түшиц газар Зеелов өндөрлөгийн хамгаалалтыг Белорусын 1-р фронт давлаа. Гвардын 3-р арми, Гвардын танкын 3,4-р армиуд Берлиний зүүн хойд талаас давшиж эхлэв. Үүнтэй зэрэгцэн холбоотнууд Элба гол руу чиглэлээ.

Зөвлөлтийнхөн асар их хохирол амсаж байсан ч урагшилж байлаа. 4-р сарын 1-19нд 2800 орчим танкаа алдсан байна. Зөвлөлтийн маршалууд Берлин хүртэл уран нарийн арга хэрэглэж давшсан байна. Харин Германы тал зэвсэг барьж чадах бүх хүмүүсийг нас хүйс ялгалгүй дайнд оруулж байсан гэдэг.

4-р сарын 20-нд фюрерийн төрсөн өдрөөр Белорусын 1-р арми хотыг их буугаар галлаж эхлэв. Украйны 1-р фронт армийн Төв бүлгийн хойд жигүүрийг Ютерборг руу шахаж, Белорусын 2-р фронт армийн Висла бүлгийн хойд жигүүрийг бут ниргэлээ. Зөвлөлтийн цэрэг Берлинийг бүсэлж, 9-р армийг устгах төлөвлөгөөтэй байв. 4-р сарын 22-нд 9-р арми болон генерал Штейнерийн бүлэглэл зохион байгуулалттай хүч байхаа больсон.

4-р сарын 24-нд Германд үлдсэн сүүлчийн 12-р армийг Элба голоос ухарч Берлинийг хамгаалах тушаал өгчээ. Гэвч Берлин орох замд Зөвлөлтийн цэрэг бут ниргэснээр Германы талд цэргийн хүч гэхээр юм үлдсэнгүй. Энэ явдлыг Геббельс, Борман нар Гитлерт мэдэгдээгүй гэж үздэг. 4-р сарын 28-нд бүх зүйл тодорхой болж Гитлер генералуудынхаа өмнө дайнд ялагдсанаа хүлээн зөвшөөрч амиа хорлохоо мэдэгдэв. 30-ны өдрийн 15 цаг 30 минутанд фюрер шинэхэн эхнэрийн хамт амиа хорлосон. Түүний гэрээслэлийн дагуу адмирал Дениц рейхийн шинэ ерөнхийлөгчөөр томилогджээ.

5-р сарын 1-нд Герман гал зогсоох гэрээ байгуулахаар генерал Кребсийг төлөөлөгчөөр явуулсан байна. Гэвч Зөвлөлтийн командлал үг дуугүй бууж өгөхийг шаардаж байлаа. 13 цагт Рейхстагийн орой дээр Зөвлөлтийн улаан туг мандуулж,ЗХУ өөрийн ялалтыг батлав. 2-ны өглөө генерал Вайдлинг олзлогдож үлдэгдэл цэргүүдэд эсэргүүцлээ зогсоох тушаал өгснөөр цэрэг дайны ажиллагаа дуусгавар боллоо. 5-р сарын 7-ны өдөр Герман улс Үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар европ тивд дайн төгсөв. Гэхдээ бууж өгөх тухай тушаал, хүлээж аваагүй,энэ тухай радиогоор сонсоогүй Чехословакийн Прага, Братиславын районд гол хүчнээсээ таслагдсан үлдсэн Германы дорнод фронтын "Төв" бүлэглэлийн 3 арми бүслэлтийг сэтлэн ухрах гэж оролдон 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл эсэргүүцэл үзүүлсэн байдаг байна.

;Зүүлт[засварлах]

  1. Хайнрици 4 сарын 28-нд генерал Курт Студентээр солигдсон. Генерал Курт фон Типпелскирх Студентыг ирж хяналтыг автал түр зуур удирдаж байсан. Гэвч Студент англичуудад олзлогдон, хүрэлцэн ирж амжаагүй юм.
  2. Вайдлинг Эрнст Каетерын оронд Берлиний командлагчаар томилогдож ганц өдөр ажиллаад Рейманны удирдлагад шилжжээ.
  3. Зөвлөлтийн тал эхэндээ 1 сая хүн бүхий арми байрлуулсан гэдэг ч хэтрүүлсэн тоо юм (Glantz, p. 258)

;Эшлэл[засварлах]

  1. Ziemke (1969), p. 71
  2. Murray, p. 482
  3. 3.0 3.1 Beevor (2002), p. 287
  4. Wagner, p. 346
  5. Bergstrom, p. 117.
  6. Glantz, p. 373
  7. 7.0 7.1 7.2 Khrivosheev, pp. 219,220.
  8. Glantz, p. 271
  9. Antill, p. 85