Бильбао
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
-
Гватемал дахь археологийн дурсгалын тухай Бильбао (Мезоамерикийн дурсгал) өгүүллээс үзнэ үү.
| Бильбао Bilbao / Bilbo |
|||
Дээрээс цагийн зүүний дагуу: Артхандра уулаас харагдах байдал, Сан-Антон сүм, Билбао Гуггенхайм Музей, Фостерито, Евскалдуна Ордон |
|||
|
|||
| Хоч нэр: "'el botxo'" | |||
|
|
|||
|
|
|||
| Солбицол: | |||
|---|---|---|---|
| Улс | |||
| Өөртөө Засах Орон | |||
| Муж | Биская | ||
| Комарка | Их Бильбао | ||
| Түүх | |||
| Байгуулагдсан | 1300 оны 6 сарын 15 | ||
| Засаглал | |||
| - Захирагч | Инаки Азкуна | ||
| Газар нутаг | |||
| - Нийт | 40.65 км² | ||
| Өндөр | 19 м | ||
| Хүн ам | |||
| - Нийт (2010) | 353,187 | ||
| - Нягтрал | 8,688.5/км² | ||
| - Хүй дүүргийн хамт | 875,552 | ||
| Цагийн бүс | UTC+1 | ||
| - Зун | UTC+2 | ||
| Шуудангийн хаяг | 48001 - 48015 | ||
| Утасны код | +34 94 | ||
| Цахим сүлжээ: Албан ёсны вэбсайт | |||
Бильбао (исп. Bilbao, Баск хэлээр: Bilbo) нь Испанийн Баскийн Өөртөө Засах Орны Биская мужийн төв юм. 353,187 (2010)[1] хүн амтай, Баскийн хамгийн том бөгөөд Испанийн 10 дахь том хот болно.
Испанийн төв-хойд хэсэгт, Бискайн булангаас 14 километр (8.7 mi) зайд оршино. Хотын төв хэсэг нь дунджаар 400 метр (1,300 фут) орчим өндөртэй хоёр жижиг уулаар хүрээлэгдсэн байдаг[2].
14-р зууны эхээр байгуулагдсан цагаасаа хойш Бильбао нь Биская нутгийн төмрийн ордуудаас олборлосон төмрийг зөөдөг боомтынхоо ачаар Ногоон Испанийн худалдааны төв болон онцгой нөлөө үзүүлсээр иржээ. 19-р зууны турш, мөн 20-р зууны эхээр Бильбаод хүнд аж үйлдвэр хөгжиж, Испанидаа Барселонагийн дараа орохуйц хүнд үйлдвэрийн төв болжээ[3][4].
Эшлэл[засварлах]
- ↑ List of place names. National Statistics Institute. 2010-10-19-д хандсан.
- ↑ Quiroga 2001: 17
- ↑ De La Puerta Rueda 1998: 73
- ↑ Gómez Piñeiro 1979: 169