Биологийн ангилал

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Биологийн ангилал.png

Амьд биесийг удам төрлийн ижил төстэй болон ялгаатай байдалд тулгуурлан бүлэглэн хуваах зорилго бүхий биологийн шинжлэх ухааны ухагдахууныг биологийн ангилал гэдэг.

Стандарт ангилал, түүний үндсийг Kарл Линней тавьжээ. Тэрээр зүйлүүдийг төстэй физик шинж чанараар нь бүлэглэж хуваажээ. Мөн тэр анх удаа ургамал, амьтны зүйл тус бүрт хос нэршлийг анх нэвтрүүлжээ. Хос нэршил нь төрлийн нэрийн араас тухайн зүйл амьтныг тодорхойлох нэрийг залган нэрлэх зарчим. Homo sapiens гэдэг нь хүний биологийн зүйлийн нэр бөгөөд Хомо төрлийн Хомо сапенс зүйл буюу ухаант хүн, орчин үеийн хүн гэж ойлгоно. Homo neanderthalesis гэвэл мөн л Хомо төрлийн Хомо неөндарталь буюу бидний хэлж заншсанаар Неандарталь хүн. Төрөл зүйлийн хос нэршлийг налуу үсгээр бичих ба шинжлэх ухааны өгүүлэл аливаа амьтны нэрийг заавал латин нэрийг эхлэн дурьдан, цаашид өөр амьтантай хольж ойлгохоос сэргийлдэг.

Ингэж бүлэглэн хуваахдаа нийтлэг нэг өвгөөс үүсэлтэй хэмээх Дарвины зарчимтай нийцүүлэн засварласаар ирсэн. Молекул эволюцийн судалгаа нь ДНХ-ийн дараалалд хийсэн шинжилгээнд үндэслэн ангилалзүйд олон шинэ засварыг оруулж байгаа бөгөөд цаашид ч засвар орох төлөв ажиглагдаж байна. Биологийн ангилал бол ангилалзүйн салбар ухааны бүтээгдэхүүн юм.

Нэг бүлэгт багтаж байгаа амьд биетийн хоорондох төстэй байдлыг дур зоргоор шийдвэрлэхгүй, харин нарийн тогтоосон аргачлал мэдээлэлд тулгуурлан тогтооно. Ижил шинж чанар нь хамгийн ойрын нийлэг нэг өвгөөс уламжилсан байх ёстой. Иймээс биологийн ангилалд хэрэглэгдах чухал шинж чанар бол хомолог шинжүүдтэй байх юм. Хомолог шинж гэдэг нэг өвгөөс гаралтай ижил төстэй шинжийг илэрхийлнэ.[1] Хомолог ижил төст чанар нь аналог ижил төст чанараас ялгаатай. Шувуу болон сарьсан багваахай хоёул нисэх чадвартай боловч тэдгээрийг нэгтгэн нэг ангилалд оруулдаггүй. Учир нь тэд энэ чанарыг нэгдмэл нэг өвгөөс өвлөж аваагүй. Шувуу үүсэн бий болохдоо хэвлээр явагч нисдэггүй өвгөөс үүссэн бол Сарьсан багваахай сүүгээр бойжигч өвгөөс үүсчээ.

Харин сарьсан багваахай, халим хоёрын хоорондох олон ялгааг үл харгалзан зөвхөн үр төлөө сүүгээр бойжуулдаг шинжид үндэслэн тэдгээрийг Хөхтөнд хамааруулдаг. Учир нь тэд нийтлэг нэг өвгөөс гаралтай юм.

Хүмүүс зүйлүүдэд нэр оноож нэрлэж эхлэх үед латин хэл дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг хэл байжээ. Иймээс бүх зүйлүүд өнөөг хүртэл латин нэртэй. Эрдэмтэд өөрсдийн олсон шинэ зүйлийн албан ёсны тодохойлолтыг бичихдээ латин хэлийг хэрэглэдэг байв. Нэг жилийн өмнөөс амьтан судлаачид амьтадын тодорхойлолтыг хийхдээ латин хэлийг ашиглахын оронд англи хэлийг хэрэглэх болжээ. 2012 оны Нэгдүгээр сарын нэгнээс эхлэн олон улсын ургамал судлалын конгресс шинэ ургамлыг тодорхойлохдоо англи хэлийг хэрэглэхээр шийдвэрлэсэн.[2]

Нэрүүдийн төгсгөл[засварлах]

Төрлөөс дээших ангиллууд үндсэн төрлийнхөө нэрэнд үндэслэсэн стандарт төгсгөлтэй. Тэдгээр төгсгөлүүдийг аль аймагт хамаарч багаагаас нь хамааран тавина. Зарим тохиолдолд хүрээ ангиас хамааруулж төгсгөл тавьдаг. Доорхи хүснэгтээс харна уу.


Зэрэглэл Ургамал Хөх ногоон замаг Мөөг Амьтан
Хүрээ/Phylum -phyta -mycota
Дэд хүрээ/Subphylum -phytina -mycotina
Анги -opsida -phyceae -mycetes
Дэд анги -idae -phycidae -mycetidae
Дээд баг -anae
Баг -ales
Дэд баг -ineae
Доод баг -aria
Дээд овог -acea -oidea
Овог -aceae -idae
Дэд овог -oideae -inae
Доод овог/Infrafamily -eae -ini
Язгуур -inae -ina

Кладизм буюу удмын салаа үүсгэх[засварлах]

Биологийн ангилалтай холбоотой өөр нэг чухал аргачлал бол удам төрлийн салааг зураглах юм. Энэ аргачлал Эволюцийн модыг салбарлуулахад үндсэлдэг. Үүнд ангиллын салаа мөчрийг шийдвэрлэдэг шинж чанаруудыг хэрэглэдэг.

Мөн үзэх[засварлах]

Лавлах[засварлах]

  1. Mayr, Ernst (2002). "Classifications and other ordering systems". J. Zool. Syst. Evol. Research 40 (4): 169–94. DOI:10.1046/j.1439-0469.2002.00211.x.
  2. Error on call to Template:cite web: Parameters url and title must be specifiedHiggins, Adrian (January 19, 2012). . Washington Post.