Биохими

Биологийн хими буюу Биохими нь амьд организмын химийн найрлага, бодисын ба энергийн тухай өөрөөр хэлбэл амьд биетийн тухай шинжлэх ухааны салбар юм. Биохимийн үндсэн зорилт нь амьд организмын химийн найрлага болон организмыг бүтээгч бодисуудын бүтцийг мөн амьд организмын онцлог, түүний амьгүй зvйлсээс ялгагддаг химийн хувирлын дараалал болон харилцан уялдааг судлахад оршино. Биохими нь дотроо хоорондоо нягт харилцан уялдаатай байж бие биеэ нөхдөг. Биохими нь:

Биохимийн шинжлэх ухааны үүсэл[засварлах | кодоор засварлах]

Friedrich Woehler

Орчин үеийн биохимийн шинжлэх ухааны үүсэл XVIII зууны эцсээс эхэлж, XIX зууны сүүлээс бие даан гарч иржээ. Биохимийн шинжлэх ухаан бүрэлдэн бий болсон үеийг 4 үе шат болгон хувааж болно.

  • I шат. Эрт цагаас сэргэн мандалтын үеийг хүртэл хүн төрөлхтөн өвөрмөц биохимийн процессыг ашиглаж байжээ. Тухайлбал: бяслаг, тамхи, цай, дарс зэргийг үйлдвэрлэх мэдлэгтэй байжээ. Улмаар амьдралын нөхцөл, хүнсний бүтээгдэхүүн, эмчилгээний болон технологийн чухал шаардлагатай бодисуудыг ашиглах хэрэгцээ урган гарсанаар дараагийн шатанд шилжсэн байна.
  • II шат. Энэ шатанд сэргэн мандалтын эринээс эхлэн XIX зууны хоёрдугаар хагас хүртэл үргэлжилсэн байна. XVI-XVII зууны үед ятрохими (эмнэлэгийн хими) үүсч хөгжсөн бөгөөд ятрохимичид хүний организмийн амьдралын үйл ажиллагаа нь зөвхөн химийн байр сууринаас л ойлгох боломжтой бөгөөд олон тооны өвчнийг төрөл бүрийн байгалийн болон зориудаар химийн бодис хэрэглэн эмчлэх боломжтой гэдгийг нотложээ. Үүний дараа Германы эрдэмтэн Ю.Либих XVIII зууны 30-40 онуудад химийн тоон шинжилгээний аргыг боловсруулан тэдгээрийг биологийн объектын судалгаанд хэрэглэж эхэлснээр олон шинэ бодисуудыг синтезлэх, ялгах ажлууд ар араасаа цувран хими, биохимийн шинжлэх ухаанд эрчимтэй өсөлт гарсан байна.
  • III шат. Биохимийн хөгжлийн III шат нь XIX зууны II хагасаас эхэлсэн хэмээн үздэг бөгөөд биохими бие даасан шинжлэх ухаан болсон байдаг. XIX зууны эцэс гэхэд 100000 орчим байгалийн болон нийлэг органик нэгдэл судлагдаад байжээ. Энэ үед хийгдсэн чухал ажлуудаас дурьдвал: анхны биохимийн лаборатори байгуулагдаж (орос), мочевины биосинтезын үе шатыг тогтоож, гемоглобин, хлорофиллын бүтцийг судлаж, уураг, нүүрс ус, липид харилцан бие биедээ хувирдаг, фермент (энзим), биоэнергитикийн судалгаанууд хийгдсэний үр дүнд 1903 онд "Физиологийн хими" нэр нь "Биохими" болж солигдсон байна.
  • IV шат. Энэ үе нь XX зууны 40-50 онд эхэлдэг. Энэ үед биохимийн судалгаанд физик хими болоод математикийн аргуудыг өргөн ашиглаж, генетикийн мэдээлэл хадгалах ба дамжуулах молекулын үндэс, уургийн биосинтезийн механизм, зарим уургийн бүтцийг тайлах зэрэг өндөр түвшиний судалгаанууд хийгдэж иржээ. Одоо үед биохимийн судалгаа нь арга зүй цар хүрээний хувьд өндөр түвшинд хүрээд байгаа бөгөөд нано хэмжээст биохимийн зүг улам бүр тэмүүлсээр байна. Ургамлын аймгийн ангилал зүйг дээд ба доод ургамал гэж ангилдаг.

Нүүрс ус[засварлах | кодоор засварлах]

Нүүрс-ус нь ерөнхий томъёо бүхий полигидроксиальдегид буюу кетон юм. Нүүрстөрөгчийн гидратад харгалзах H:O нь 2:1 харьцаатай байдаг тул ийнхүү нэрлэжээ. Нүүрс ус нь амьд организмд энергийн эх үүсвэр, бусад эсийн бүрэлдэхүүн хэсгийг нийлэгжүүлэх нүүрстөрөчийн эх үүсвэр, химийн энергийг нөөцлөх нэг хэлбэр, эсийн бүтцийн үндсэн элемент, иммуны процесст хамгаалах зэрэг үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Биосферт хамгийн их тохиолдох нүүрс ус нь ургамлын полисахарид болох целлюлоза болон цардуул, глюкозын бусад полимерүүд байдаг.

Ангилал[засварлах | кодоор засварлах]

Нүүрс усыг дотор нь моносахарид, дисахарид, полисахарид гэсэн 3 үндсэн ангилалд хувааж болдог.мөн энгийн нийлмэл гэж болно. Нүүрсусны биологийн үүрэг -Энергийн үүрэг -бүтцийн үүрэг -хамгаалах -нөөц тэжээлийн -гемастатик -гомостатик -цус бүлгэнэлт -тулгуурын ба механик -осмос -хоргүйжүүлэх -өвөрмөц

Моносахаридди

Моносахарид нь энгийн сахар юм. Цорын ганц полигидроксиальдегид буюу кетоны молекулаас тогтоно.(CH2O)n, n<3 гэсэн нийлбэр томъёотой. Моносахарид нь альдэгид агуулсан байвал альдоз, кетон агуулсан байвал кетоз гэнэ. Моносахаридыг агуулагдаж байгаa нүүрстөрөгчөөс нь хамааруулж:

  • Триоза- ихэвчлэн бодисын солилцооны завсрын бүтэгдэхүүн
  • Тетроза-байгальд элбэг биш энгийн сахарууд
  • Пектоза-өргөн тархсан нуклейн хүчил, нукдеопротейд фермент зарим витаминууд байдаг.

Талст байдалтай усанд сайн уусдаг,чихэрлэг амттай,С н атом нь гол төлөв асиметр байх бөгөөд гэрлийн ба толин изомер үүсгэдэг. Хамгийн энгийн төлөөлөгчид нь : -Глицерин -Глицеральдагид -диоксиацетон

Дисахарид

Дисахарид нь хоёр моносахаридын нэгжээс тогтсон байдаг. Жишээлбэл: Глюкоз+Мальтоз=Сахароз, Глюкоз+Галактоз=Лактоз, Глюкоз+Глюкоз=Мальтоз

Полисахарид

Полисахарид нь моносахаридын нэгж бүхий урт хэлхээнээс тогтдог. Эдгээр нь шугман буюу салбарласан бүтэцтэй байдаг. Полисахаридыг хүчлээр буюу өвөрмөц ферментийн үйлчлэлээр глактолизд ороход эдгээр полисахарид нь харгалзах моносахарид буюу моносахаридын уламжлал болон хувирдаг. полисахарид нь нэг төрлийн моносахаридаас тогтсон бол гомополисахарид харин хэд хэдэн моносахаридаас тогтсон бол гетерополисахарид гэнэ.

Уураг[засварлах | кодоор засварлах]

Уураг нь бүх амьд организмын найрлагад ордог, биологийн бүх процесст оролцдог, нийлмэл бүтэцтэй молекул юм. Уураг нь пептидийн холбоогоор холбогдсон хорь гаруй төрлийн амин хүчлээс бүрдэнэ. Уургууд эсийн мембран болон митохондри рибосом хромсом зэрэг эрхтэнцрийн мембраныг бүрдүүлдэг. Ийм уургуудыг бүтцийн уураг гэнэ.

Липид[засварлах | кодоор засварлах]

Липид нь эд эсээс хлороформ, эфир, бензол зэрэг туйлгүй уусгагчаар хандалж болохуйц, усанд уусдаггүй зэрэг шинж чанар бүхий органик нэгдлийн бүлэг байдаг. Липид нь хоёр үүрэг гүйцэтгэх ба нэг талаар мембраны бүтцийн бүрэлдэхүүн хэсэг болох нөгөө талаар бодисын солилцоон дахь энергийн нөөцлөгдөх хэлбэр болдог.Өөх тос болон бусад липидүүд физик-химийнхээ шинж чанараараа нэгэн бүлэгт ордог. Эдгээр нь усанд уусдаггүй, харин органик уусмал болох эфир, спирт, бензол, болон бусад уусмалд уусдаг. Цус болон биед саармаг өөх-триглицерид, фосфолипид, холестерол, ач холбогдлоор бага бусад өөх тос байна. Триглицерид нь биед энергийн зориулалтаар ихэвчлэн хэрэглэгддэг.

Ашигласан материал[засварлах | кодоор засварлах]

Stub icon

Энэ химийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.