Бичлэгийн төрөл зүйл

Бичлэгийн төрөл зүйл (Жанр. Genre). Франц хэлний ganre – “төрөл, зүйл” гэсэн үгнээс гаралтай. Сэтгүүл зүйн онол, практик, арга зүйн үндсэн ангиллуудын нэг мөн. ОНМХ-ийн нийтлэл, нэвтрүүлэг нь тогтвортой шинж тэмдэг бүхий тодорхой хэлбэрээр оршиж байдаг бөгөөд сэтгүүл зүйн хөгжлийг дагаад байнга хөгжиж, баяжиж байдаг онцлогтой юм. Тиймээс бодит байдлыг тусгах хэлбэрийн мөн чанар болон бүтэц зохиомжийн нь шинж тэмдэг дахин давтагддаг тийм тогтвортой байдлыг бичлэгийн төрөл буюу жанр гэж нэрлэнэ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Сэтгүүл зүй, бичлэгийн төрөл зүйл, нийтлэлийн арга хэлбэрийн аль аль нь тус тусын дотоод хуулиар хөгжиж ирсэн түүхтэй. Ингэхдээ энгийнээс хүнд руу, нэгжээс ерөнхий рүү чиглэгдсэн зүй тогтлын дагуу хөгжиж ирсэн бөгөөд бичлэгийн аль нэг төрлийн бүтцийн тусламжтайгаар илтгэн гаргасан зохиол бүтээлийн агуулга, мөн чанар нь зохиогчийн үзэл бодол, нийгмийн байр суурь, тухайн ХМХ-ийн чиглэлээс шалтгаалж иржээ.

Бичлэгийн төрлүүдийг гүйцэтгэх үүрэг, зорилго, объектыг хамрах хүрээ зэрэг шинж чанарыг харгалзан мэдээллийн, задлан шинжилсэн (шинжлэлт), нийтлэл-уран сайхны, туслах бичлэгийн төрлүүд гэж ангилдаг.

Мэдээллийн бичлэгийн төрлүүд[засварлах | кодоор засварлах]

Мэдээллийн бичлэгийн төрөлд:

Шинжлэлт бичлэгийн төрлүүд[засварлах | кодоор засварлах]

Шинжлэлт бичлэгийн төрөлд:

  • өгүүлэл,
  • мэдээлсэн тойм,
  • задлан шинжилсэн төрлүүдэд өгүүлэл,
  • шүүмж,
  • хэвлэлийн тойм,
  • шинжлэлт сурвалжилсан тэмдэглэл,
  • шинжлэлт тайлан, тайлбар,
  • тойм,

Нийтлэл-уран сайхны төрлүүд[засварлах | кодоор засварлах]

  • найруулал,
  • зураглал,
  • эссе,
  • шог найруулал,
  • улс төрийн шог,
  • уран сайхны шүүмжлэл,
  • тэмдэглэл,

Туслах бичлэгийн төрлүүд[засварлах | кодоор засварлах]

  • захидал,
  • ном зүй,
  • анкет,
  • эмгэнэл,
  • намтар цадиг,
  • явган шог,
  • элэглэл,
  • зөвлөмж зэрэг нэмэлт мэдээлэл өгөх зорилго бүхий зүйл багтдаг.

Нийтлэг ба ялгаатай шинжүүд[засварлах | кодоор засварлах]

Бичлэгийн төрлүүд олон шинж тэмдгээр хоорондоо нийтлэг, бас ялгаатай байдаг.

Бичлэгийн төрлүүдийн нийтлэг шинжүүд:[засварлах | кодоор засварлах]

  1. Бүх бичлэгийн төрөл эцсийн зорилгоор ижил төстэй байдаг. Өөрөөр хэлбэл, бүгд сэтгүүл зүйн өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх, ОНМХ-ийн үндсэн үүргүүдийг гүйцэтгэх эцсийн зорилго агуулдаг.
  2. Бичлэгийн төрлүүд сэтгүүл зүйн үндсэн зарчмуудыг баримталдаг шинжээрээ нийтлэг юм.
  3. Сэтгүүлчийн болон бусад бичигчийн уран чадварын шалгуур болдог онцлог нь бүх төрөл зүйлд адил байдаг.
  4. Бүх бичлэгийн төрөл зүйл тухайн нийтлэл, нэвтрүүлгийн агуулга хэлбэрийн нэгдэл болдог шинжээрээ ижил төстэй юм

Бичлэгийн төрлүүдийн ялгаатай талууд:[засварлах | кодоор засварлах]

  1. Тусгаж буй объектын шинж чанар
  2. Сэдвийн хамрах цар хүрээ, хэмжээгээр
  3. Зохиогчийн өмнөө тавьсан зорилгоор
  4. Бичлэгийн арга барилаар
  5. Бүтэц зохиомжоор
  6. Хэл найруулга, бичлэгийн өнгө аясаар тус тус ялгардаг.

Гибрид шинж[засварлах | кодоор засварлах]

Бичлэгийн төрөл зүйл хэдийгээр ийм ялгарах онцлогтой боловч сэтгүүл зүйн практикт цэвэр жанр гэж бараг байдаггүй. Бичлэгийн зүйлүүд харилцан бие биенээсээ урган гарсан, уусан орсон холимог (гибрид) шинж чанартай бөгөөд ийм хандлага орчин үеийн сэтгүүл зүйн практикт улам хүчтэй ажиглагдаж байна. Аль нэг бичлэгийн төрөл, зүйлийг тодорхойлохдоо чухам ямар төрлийн шинж тэмдэг зонхилж байгааг харгалзан үздэг.

Жанр гэж бичлэгийн төрлийг, төрлийн доторх зүйлийг, зүйлийн доторх зүйл – ангийг ч зааж нэрлэх тохиолдол түгээмэл юм. Үүнээс үзэхэд нэр томъёоны хувьд нэгэн мөр тогтоож чадаагүй нэлээд маргаантай, нарийн төвөгтэй ойлголт юм. Нөгөө талаар утга зохиол, урлаг, сэтгүүл зүйн аль ч салбарт өргөн утгаар хэрэглэдэг дэлхий нийтийн чанартай дундын нэр томъёо гэж ойлгож болно.