Боб Петтит

Роберт Ли «Боб» Петтит (Англи: Robert E. Lee "Bob" Pettit, 1932 оны арванхоёрдугаар сарын 12-нд Луизиана мужийн Батон Руж хотод төрсөн) — Америкийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд «Милуоки/Сент-Луис Хоукс» багт 1954-1965 онд тоглож байлаа.

Замнал[засварлах | кодоор засварлах]

1958 онд НБА-гийн аваргаар, 1956 болон 1959 онд НБА-гийн улирлын MVP-гээр, НБА-гийн бүх оддын шигшээд 11 удаа (19551964 — I, 1965 — II), НБА-гийн бүх оддын тоглолтонд 11 удаа оролцохдоо түүхэнд хамгийн олон буюу дөрвөн удаа шилдэгээр шалгарч байв. НБА-гийн домогт 50 тоглогч тэрбээр 1996 онд сагсан бөмбөгийн алдрын танхимд залагдсан түүхтэй. Петтит замналынхаа туршид түүхэнд хоёрдугаарт буюу 12,849 самбараас бөмбөг авалт 16.2 самбар дунджилж түүхэнд Уилт Чемберлен, Билл Расселлийн удаад эрэмбэлэгддэг.

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

Stub icon

Энэ сагсан бөмбөгчний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.