Богоч

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Богоч гэдэг нь адуу малын хөөвөр хялгасыг авах үед үргэж бусгах, булгиж тонгочихоос сэрэмжлэн зөв талын урд хөлийг өвдгөөр нь бохируулан боож торгох сур, дээсэн оосрыг богоч гэнэ. Эмнэг гүүг саах үед мөн богоч хэрэглэнэ. Түүнчлэн эмнэг догшин тэмээг ачихдаа хэвтүүлж, урьд хоёр хөлийг өвдгийг шилэн хүзүүн дээгүүр нь дарж боохыг богочлох гэж ярьдаг.