Бодь Групп

Бодь групп нь банк санхүү, барилга, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн удирдлага, мэдээллийн технологи, хэвлэл мэдээлэл, худалдаа үйлчилгээ зэрэг томоохон салбаруудад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Монголын тэргүүлэгч группуудын нэг юм. Эдгээр салбарт үйл ажиллагаа явуулдаг Бодь группийн 14 охин компани, хамтарсан хөрөнгө оруулалт бүхий 7 компани нийт 1600 гаруй ажилтантай. Групп нь оновчтой менежмент, чадварлаг, бүтээлч баг хамт олны хүч хөдөлмөрөөр үйл ажиллагаагаа амжилттай явуулж, жилээс жилд өргөжин тэлсээр байна.

Толгой компани болох Бодь интернэшнл ХХК нь салбар компаниудаа нэгдмэл удирдлага зохион байгуулалт, бодлого зохицуулалтаар ханган ажилладаг. Бодь групп нь бизнесийн ертөнцөд анхдагч гэсэн тодотголтой бөгөөд монголын анхны хувийн хэвшлийн банк, анхны хувийн даатгалын компани гээд анхдагчийн цуваа тасрахгүй. Бизнес эрхлэгчийн хувиар улсад төлдөг татварын хэмжээгээрээ улсын төсөвт томоохон хувь нэмэр оруулдаг төдийгүй нийгмийн хариуцлагыг өндрөөр хүлээж нийгэмд тус дэмжлэг үзүүлсэн төрөл бүрийн ажлуудыг санаачлан, зохион байгуулсаар ирсэн юм.

Бодь групп байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн улс орнуудын тэргүүлэгч компаниудтай нягт харилцаа холбоотой ажилласаар ирсэн. Өнөөдөр дэлхийн эдийн засаг, бизнесийн төв болсон Лондон, Берлин, Бээжин дэх өөрийн төлөөлөгчийн газруудаараа дамжуулан олон улсын бизнесийн харилцаанд оролцож дэлхийн хөгжилтэй хөл зэрэгцэн алхахыг эрмэлзэн ажиллаж байна.