Болгар

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Болгар Улс
Република България
Далбаа Сүлд
Уриа: "Эв нэгдэл бол хүч"
(Съединението прави силата)
Дуулал: Мила Родино
"Хайрт эх орон"
Нийслэл
(ихийн их хот)
Софи
Албан ёсны хэл Болгар
Угсаатны
бүтэц
 (2011)
84.8% Болгар
8.8% Турк
4.9% Рома
1.5% бусад
Төрийн хэлбэр ба засаг баригч Парламентийн бүгд найрамдах
 -  Ерөнхийлөгч Росен Плевнелиев
 -  Ерөнхий сайд Бойко Борисов
Хууль тогтоох байгууллага Ардын Чуулган
Түүхэн товчоо
 -  Түрүү Болгарын Царьт Улс байгуулагдсан 681 он 
 -  Османы харъяанаас чөлөөлөгдсөн 1878 он 
 -  Тусгаар тогносон 1908 оны 9 сарын 22 
Нутаг дэвсгэр
 -  Талбай 110,993.6 км2 (105)
 -  Үүнээс: Ус (%) 0.3
Хүн ам
 -  Тооллого (2011) 7,364,570[1] (98)
 -  Нягтрал 66.2 хүн/км2 
ДНБ (ХАЧ) 2011 оны тооцоо
 -  Нийт $101.627 тэрбум[2] (70)
 -  Нэг хүнд $13,563 (65)
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт $54.271 тэрбум (75)
 -  Нэг хүнд $7,243 (74)
ОТББИ (2007) 45.3[3] (өндөр
ХХИ (2011) 0.771[4] (дээгүүр) (55)
Мөнгөн тэмдэгт Лев (BGN)
Цагийн бүс +2
Замын хөдөлгөөн баруун
Интернетийн АДН .bg
Утасны дугаар 359

Бүгд Найрамдах Болгар Улс (болг. Република България) — дорно өмнө Европт Балканы хойгийн зүүн талаар оршдог улс. Зүүн талаараа Хар тэнгисээр хүрээлэгдэж, бусад талараа Турк, Грек, Македон, Серби, Румынтай хил залгадаг. Румынтай хиллэх хилийн ихэнх зурвас Дунай мөрнөөр татагддаг.

110,994 км² нутагтай, 2011 онд тоолсноор 7,364,570 хүн амтай.[1] Нийслэл нь Софи хот. Болгарууд хүн амын дийлэнх олонх (84.8%) нь байдаг бол 8.8% нь Турк, 4.9% нь Цыган ажээ.[1] Слав бүлгийн Болгар хэл албан ёсоор хэрэглэгддэг.

Болгарууд 681 онд Болгарын эзэнт улс байгуулан баттай мандаж яваад, 1396 оны Османд бөхийгөөд таван зуу орчим жил болсны эцэст Орос-Туркийн дайны үр дүнд 1878 онд тусгаар тогтножээ. Түүнээс хойш ард түмний дотроос 1923 онд фашистууд төрийн эрхэнд гарсны дараа 1946 онд коммунистууд төрийн эрхэнд гарч байв. 1990 оноос ардчилсан ёс, зах зээлийн эдийн засагт шилжсэн.

[засварлах] Эдийн засаг

Болгар бол аж үйлдвэржсэн орон. Өнгөт төмөрлөгийн үйлдвэрүүдтэй. Үнэртэнд зориулсан сарнай, тамхи, усан үзэм тариалдгаараа хэдийнээ танигдсан.

[засварлах] Дэлхийн өвүүд

Болгар улсын нутаг дэвсгэрт ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өв 7, байгалийн өв 2 бий.

[засварлах] Зүүлт

  1. 1.0 1.1 1.2 Болгарын 2011 оны хүн амын улсын тооллого
  2. IMF World Economic Outlook Database, September 2011. International Monetary Fund (2011). 21 September 2011-д хандсан.
  3. Distribution of family income – Gini index. The World Factbook. CIA. 14 October 2011-д хандсан.
  4. Human Development Report 2011. United Nations (2011). 2 November 2011-д хандсан.

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр