Бонд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Үнэт цаасыг бонд, хувьцаа гэж ангилна. Бонд буюу өрийн бичиг гэдэг нь тодорхой хэмжээний мөнгийг тодорхой хугацаанд тодорхой хүүтэйгээр зээлсэн болохыг гэрчилсэн үнэт цаас юм. 270 хоног хүртэлх хугацаатай бондыг арилжааны вексел гэнэ.

Бондын ангилал маш олон. Үндсэндээ бонд гаргагчаар нь Засгийн газрын ба засгийн газрын бус бонд гэж ангилна. Засгийн газрын бонд ихэвчлэн 3 сар, 6 сар, 9 сар гэх мэт богино хугацаатай байдаг. Бондын хугацаа ихэвчлэн 3-40 жил байдаг. Засгийн газрын бус бондын гол төлөөлөл нь компанийн бонд юм. Бонд нь хөрвөх бонд, хүүгүй бонд, барьцаат бонд гэх мэт олон төрөлтэй.

Бондын ерөнхий шинж[засварлах]

Бонд эзэмшигч нь ямагт зээлдүүлэгч байна. Тодорхой хуваацааны дараа эргэн төлөгдөнө. Бусдад арилжаалж шилжүүлж болно. Тодорхой хүүтэй байна.