Бортал тойрог

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бортал холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.
Шиньжян дахь Бортал тойрог (шар)
Нутгийн хуваарь (хүснэгтийн дугаараар)
Эв нуур

БНХАУ-ын Шиньжян - Уйгурын ӨЗО-ы харьяанд Монгол үндэстэн өөртөө засах Бортал тойрог (аль эсвэл Бортал жуу; ᠪᠣᠷᠣᠲᠠᠯ᠎ᠠ ᠵᠧᠦ - боротал-а жвү) гэх нутаг бий. Хятадаар 博尔塔拉蒙古自治州 bóěrtǎlā měnggǔ zìzhìzhōu (уйгураар بۆرتالا موڭغۇل ئاپتونوم ئوبلاستى‎ börtala mongghul aptonom oblasti; оросоор Боро-Тала-Монгольский автономный округ; англиар Bortala Mongol Autonomous Prefecture) хэмээх бүтэн нэрийг Хятадын монгол хэлтэн Борталын монгол үндэстний өөртөө засах жуу гэж дууддаг. 24,934 км² Бортал нутагт 2007 онд хятад голдуу 472,918 хүн оршин сууж байлаа. Өрнө захаараа Хасаг улстай 385 км зурвасаар хиллэдэг бол бусад талаараа улсынхаа Тарвагатай, Или хоёр тойрогтой хаяа залгадаг. Эв, Сайрам гэх хоёр сайхан нууртай.

Засаг захиргааны хуваарь[засварлах]

# Нэр латин хятад латин уйгур Хүн ам (2003)
1 Бортал хот Bólè Shì Börtala Shehiri 250,000
2 Жин шянь Jīnghé Xiàn Jing Nahiyisi 130,000
3 Рашаан шянь Wēnquán Xiàn Arishang Nahiyisi 70,000

Ард түмэн[засварлах]

2000 оны тооллогоорх хүн амын тоо
Ард түмэн Хүний тоо Эзлэх хувь
Хятад үндэстэн 284,915 67.2%
Уйгур үндэстэн 53,145 12.5%
Хасаг үндэстэн 38,744 9.1%
Монгол үндэстэн 23,927 5.6%
Хотон үндэстэн 19,053 4.5%
бус ард түмэн 4,256 1.0%
Бүгд 424,040 100.0%

Хятад улсад Монгол угсаатныг 蒙古族 ( Ménggǔ zú, Хятадад монголоор Монгол үндэстэн) гэж бүртгэдэг. Тиймээс эндхийн Монголчуудыг нутгаар нь Борталын Монголчууд гэж ялган танина. Уг нь Ойрд голдуу, тэр тусмаа 1770-аад онд Ижил мөрнөөс ирсэн Торгууд, цөөн хувь нь 1760-аад оны үед харуулын албанд ирсэн Цахаруудын үр хойчис юмсанжээ.