Босни ба Херцеговина
| Төрийн дуулал Državna himna Bosne i Hercegovine Босни ба Херцеговины төрийн дуулал |
|
| Нийслэл | |
| Албан ёсны хэл(нүүд) | Босни, хорват, серби |
| Засаглал | Парламентийн ардчилал |
| - Дээд төлөөлөгч | Валентин Инзко1 |
| - Ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд | Желько Комшич2 Небойша Радманович3 Харис Силайджич4 |
| - Сайд нарын Зөвлөлийн дарга | Никола Шпирич |
| - Үндсэн Хуулийн Шүүхийн дарга | Сеада Палаврич |
| Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
| - Бий болсон | 1189 оны 8 сарын 29 |
| - Банат байгуулагдсан | 1154 |
| - Османы эзэнт гүрэнд эзлэгдэж, тусгаар тогтнолоо алдсан |
1527 |
| - Австри-Унгарын эзэнт улсад захиргаа шилжсэн |
1878 |
| - Австри-Унгарын эзэнт улс Боснийг хавсаргасан |
1908 |
| - Үндэсний өдөр | 1943 оны 11 сарын 25 (Фашистын эсрэг, засгийн газрын бүтэц болох ЗАВНОБиХ байгуулагдсан) |
| - Тусгаар тогтнолын өдөр (ХБНСЮУ-аас тусгаарласан) | 1992 оны 3 сарын 1 |
| Газар нутаг | |
| - Нийт | 51,129 км² (127-д) |
| Хүн ам | |
| - 2009 оны тооцоо | 4,613,414[1] (1205-д) |
| - 1991 оны тооллого | 4,377,053 |
| - Нягтшил | 90.2/км² (1265-д) |
| ҮНБ | 2008 оны тооцоо |
| - Нийт | $30.441 тэрбум[2] (100-д) |
| - 1 хүнд оногдох ҮНБ | $7,623[2] (92-д) |
| ХХИ (2008 он) | ▲ 0.812 (76-д) – өндөр |
| Мөнгөн тэмдэгт | Хөрвөх марк (BAM) |
| Цагийн бүс | UTC+1 |
| - Зун | UTC+2 |
| Улсын домэйн нэр | .ba |
| Утасны код | +387 |
| 1Засгийн газрын гишүүн биш; Дээд төлөөлөгч нь олон улсын иргэний энхтайвныг тогтоох, шударга байдлыг хангах үүрэгтэй хүн юм. 2Одоогийн Ерөнхийлөгчийн Зөвлөлийн дарга; Хорват. |
|
Босни ба Херцеговина (Босни, хорват, Сербийн латин: Bosna i Hercegovina; Сербийн кирилл: Босна и Херцеговина) нь Зүүн Өмнөд Европын Балканы хойгт орших улс юм. Хойд, баруун, өмнөд талаараа Хорват, зүүн талаараа Серби, зүүн өмнөд талаараа Монтенегро улсуудаар хүрээлэгддэг, Адриатын тэнгисийн 26 км урттай эргийг эс тооцвол бараг далайд гарцгүй орон болно[3][4]. Нутгийн төв, зүүн хэсэг нь уулархаг, баруун хойд хэсэг нь дов толгод ихтэй, зүүн хойд хэсэг нь тэгш газар юм.
Тус улсын хүн ам нь гурван голлох үндэстнээс бүрдэнэ: Босняк, Серб, Хорват. Гэхдээ тэд ямар үндэстэн гэдгээсээ үл шалтгаалан, олон улсад өөрсдийгөө Босни хүн гэж хэлдэг. Херцеговиначууд гэх ойлголт нь угсаатны зүйн гэхээсээ илүү бүс нутгийн чанартай ойлголт юм. Тус улс нь засаг захиргааны хувьд харьцангуй биеэ даасан Босни ба Херцеговинагийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Спрска улс (Брчко дүүргийн хамт) гэсэн хоёр хэсэгт хуваагддаг.
Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсыг бүрдүүлж байсан 6 улсын нэг болох Босни ба Херцеговина нь Югославын дайны үеэр, 1990-ээд онд тусгаар тогтножээ. 2002 оны 4 сарын 24-нд Европын Зөвлөлд гишүүнээр элссэн, 2008 оны 7 сарын 13-нд Газар Дундын Тэнгисийн Холбоог байгуулалцсан тус улс нь Европын Холбоо, НАТО-гийн гишүүн болох боломжтой орнуудын нэг билээ.
Эшлэл [засварлах]
- ↑ Bosnia and Herzegovina - CIA World Factbook
- ↑ 2.0 2.1 Босни ба Херцеговина. Олон Улсын Валютын Сан. 2010 оны 2 сарын 2-д хандсан.
- ↑ Field Listing - Coastline, The World Factbook, 2006-08-22
- ↑ Bosnia and Herzegovina: I: Introduction, Encarta, 2006. Archived 2009-10-31.
| Европын орнууд |
|---|
| Австри · Азербайжан1 · Албани · Андорра · Армен2 · Беларусь · Бельги · Болгар · Босни ба Херцеговина · Ватикан · Герман · Грек · Гүрж1 · Дани3 · Ирланд · Исланд · Испани1 · Итали1 · Казахстан1 · Кипр2 · Косово5 · Орос1 · Латви · Литва · Лихтенштейн · Люксембург · Македон4 · Мальта · Молдав · Монако · Монтенегро · Нидерланд3 · Норвеги3 · Нэгдсэн Вант Улс · Польш · Португал3 · Румын · Сан-Марино · Серби · Словак · Словен · Турк1 · Унгар · Украйн · Финланд · Франц1 · Хорват · Чех · Швейцари · Швед · Эстон |
| 1 Европ тивд оршдоггүй нутаг дэвсгэртэй. 2Нутаг нь бүхэлдээ Баруун Азид орших ч Европтой соёл, улс төрийн хамааралтай. 3 Европоос алслагдсан харъяат нутаг дэвсгэртэй. 4 Нэр нь Гректэй маргаантай. 5 2008 оны 2 сарын 17-нд Серби улсаас салж, тусгаар тогтносноо зарлан тунхагласан бөгөөд одоогоор НҮБ-ын 69 гишүүн хүлээн зөвшөөрдөг. |