Брендан Хэйвүүд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Брендан Тодд Хэйвүүд (англ. Brendan Todd Haywood, 1979 оны арваннэгдүгээр сарын 27-нд Нью-Йорк хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Кливленд Кавальерс багийн төвийн тоглогч юм.

Товчхон[засварлах]

Өмнөд Каролинагийн их сургуулийн багаас 2001 оны драфтын №20 болж байсан Кливленд Кавальерс багт сонгогдсон ч Вашингтон Уизардс (2001-2010) баг руу зарагдаж байв. Даллас Маверикс[1] (2010-2012) багт 55 сая долларын зургаан жилийн гэрээгээр тоглож байхдаа 2011 оны НБА-гийн аварга болсон.[2] Хэйвүүд Шарлотт Бобкэтс багт 2012 онд ирсэн.[3]

2014 оны долоодугаар сарын 12-нд Скотти Хопсоны оронд шинэхэн драфт Дуайт Пауэллийн хамт Кавальерст элсэв.[4]

Шигшээ[засварлах]

Хэйвүүд Америкийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 1999 оны Зуны Универсиад наадамд оролцон түрүүлж байжээ.

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Брендан Хэйвүүд» зургийн цомог