Брижит Бардо

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Brigitte Bardot.jpg

Брижит Бардо (бүтэн нэр нь Брижит Энн-Мари Бардо, фр. Brigitte Anne-Marie Bardot, 1934 оны 9 сарын 28-нд төрсөн) нь Францын кино жүжигчин, дуучин, загвар өмсөгч, амьтдын эрхийн төлөө тэмцэгч. Тэр 2007 онд Эмпайр сэтгүүлээс гаргасан 100 секси кино одын нэгээр шалгарсан.

Бардо залуудаа балетчин байв. 1952 онд кино урлагийн карьераа эхэлж, 16 дахь кино болох "Бурхны бүтээсэн бүсгүй" кинонд бүтээсэн гол дүрээрээ дэлхий даяар алдаршсан юм. Тэр нийт 48 кинонд тоглож, хэд хэдэн мюзикл шоунд оролцож, 80 дуу бичүүлжээ. 1973 онд урлагийн ажлаа орхисноос хойш амьтдын эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч болсон билээ. Тэрээр мөн цагаан хоолтон юм.