Бронислав Малиновски

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бронислав Малиновски
BronekMalinowski.JPG

Грудзиодзийн цэнгэлдэх хүрээлэнгийн өмнө байх Бронислав Малиновскигийн дурсгалын хөшөө

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Flag of Poland.svg Польш
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Бронислав Малиновски
Төрсөн огноо 1951 оны 6 сарын 4
Төрсөн газар Нове
Нас барсан огноо 1981 оны 9 сарын 27
Нас барсан газар Грудзиодз
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Монреаль 1976 3000 м саадтай гүйлт
Алт Москва 1980 3000 м саадтай гүйлт
Европын АШТ
Алт Ром 1974 3000 м саадтай гүйлт
Алт Прага 1978 3000 м саадтай гүйлт

Бронислав Малиновски (пол. Bronisław Malinowski, 1951 оны 6 сарын 4 – 1981 оны 9 сарын 27) нь Польшийн хөнгөн атлетикч бөгөөд нутаг нэгт алдартай антропологичтой амьдаа тамирчин юм. Тэрээр 3000 метрийн саадтай гүйлтийн төрлөөр ЗХУ-ын Москва хотноо зохиогдсон 1980 оны зуны олимпийн аварга болжээ. Олимпийн аварга цол хүртсэнээсээ жилийн дараа Малиновски 30-хан насандаа автомашины ослоор нас нөгчжээ.

Малиновски Германы Мюнхенд болсон 1972 оны зуны олимпод 4-р байр эзэлсэн бол 1974 оны хөнгөн атлетикийн Европын аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан байна. Тус тэмцээнээс 1976 оны зуны олимп хүртэлх хугацаа нь Малиновски болон Шведийн Андерс Гёрдеруд нарын хооронд ширүүн өрсөлдөөн болж байсан үе бөгөөд Монреалийн олимпод Гёрдеруд дэлхийн дээд амжилт тогтоон түрүүлэхэд Малиновски мөнгөн медаль зүүжээ.

Гёртеруд 1976 онд зодог тайлсны дараа Малиновскид Кенийн Хенри Роно хэмээх шинэ өрсөлдөгч гарч ирсэн. Роно 1978 онд дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм. 1978 оны намар Малиновски Европын аварга цолоо хамгаалж чадсан. 1980 оны зуны олимпод Кени улс оролцоогүй тул Роно түүнийг алтан медаль хүртэхэд саад болж чадаагүй билээ.

Малиновскигийн аав нь польш, ээж нь шотланд юм. Нас барахаасаа өмнө тэрээр улс төрийн дарамт шахалтаас болж Шотланд руу дүрвэх талаар бодож байсан гэдэг.