Бруно Алвеш

Бруно Алвеш

Алвеш Фенербахчед (2014)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрБруно Эдуардо Регуфи Алвеш
Төрсөн огноо1981 оны 11 сарын 27 (1981-11-27) (42 настай)
Төрсөн газарПортугал, Повуа ди Варзин
Өндөр1.89 м
Байрлалтөвийн хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багФенербахче
Дугаар22
1999–2000Порто
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2000–2002Порто Б53(8)
2001–2010Порто119(14)
2002–2003Фаренсе
(зээл)
48(3)
2003–2004Виториа
(зээл)
26(1)
2005АЕК
(зээл)
32(0)
2010–2013Зенит90(3)
2013–Фенербахче30(3)
Шигшээ баг
2001–2002Португал (20-)10(1)
2002–2004Португал (21-)19(2)
2004Португал Б1(0)
2007–Португал70(9)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 4 сарын 27.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2013 оны 11 сарын 19

Бруно Эдуардо Регуфи Алвеш (порт. Bruno Eduardo Regufe Alves, 1981 оны арваннэгдүгээр сарын 27-нд Повуа ди Варзин хотод төрсөн) — Португалын хөлбөмбөгчин бөгөөд Туркийн Фенербахче болон Португалын шигшээд тоглодог. Тэрээр спортын замналынхаа ихэнх он жилүүдийг Порто бүрэлдэхүүнд үдсэн бөгөөд тус багийн хамтаар 9 цом хүртжээ.

Шигшээд 2007 оноос хойш дуудагдан тоглож, 2010 оны ДАШТ болон 2012 оны ЕАШТ-д оролцсон.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Порто[засварлах | кодоор засварлах]

Алвеш хөлбөмбөгчин болох гараагаа Варзим хэмээх орон нутгийн багт тоглон эхэлж байжээ. Улмаар 16 насандаа Порто багийн хүүхдийн багт тоглох болжээ. Удалгүй Порто багийн үндсэн бүрэлдэхүүнд тоглох болсон. Гэвч залуу хүүд талбайд гарах хангалттай хугацаа олдохгүй байсан учир Португалын Фаренсе, Виториа болон Грекийн АЕК Афин багуудад 3 жил зээлээр тоглосны эцэст 2004 онд Порто клубтэй 2010 он хүртэл гэрээ байгуулсан.

Зенит[засварлах | кодоор засварлах]

2010 оны наймдугаар сарын 3-нд тэрээр Оросын Зенитэд 22 сая еврогоор худалдагдан ирсэн ба энд нутаг нэгт Данни болон Фернандо Мэйра нартай хамт тоглох болсон. Тэрээр Зенит клубын төлөөх анхны гоолоо 2010 оны 10 сарын 30нд УЕФА Европа лигийн хүрээнд АЕК Афин клубын эсрэг оруулж байжээ.

Фенербахче[засварлах | кодоор засварлах]

2013 оны зургаадугаар сарын 6-нд Туркийн Фенербахчетай 3 жилийн гэрээ байгуулсан. Туркийн баг түүний төлөө Зенит багт 5.5 сая еврог төлсөн.

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

Алвеш 2007 оны 6 сард Португал шигшээн анхны тоглолтоо хийж байсан. 2008 оны ЕАШТ-д оролцон шөвгийн наймд Германчуудад хожигдсоноор тэмцээнээс хасагдаж байв. 2010 оны ДАШТ-ий сонгон шалгаруулах тэмцээнд тэрээр Боснийн хаалганд гоолдсоноор Португалын шигшээд ДАШТ-нд оролцох эрх авахад туслав. 2010 оны ДАШТ-нд португалчууд "үхлийн хэсэг"-т хуваарилагдсан боловч хэсгийн шатыг амжилттай давж дараагийн шатанд шалгарсан. Гэвч шөвгийн 16-д 2010 оны ДАШТ-д түрүүлсэн Испанийн шигшээ багтай тааран тоглож 1-0 харьцаагаар хожигдсоноор тэмцээнээ дуусгаж байжээ. 2012 оны ЕАШТ-нд португалчууд сайн тоглож хагас шигшээд үлдсэн болов ч Испанийн шигшээд торгуулийн цохилтоор хожигдсоноор нутаг буцсан байна.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Порто
  • Португалын аварга : 2005-2006, 2006-2007, 2007-2008, 2008-2009
  • Португалын цом : 2005-2006, 2008-2009,2009-2010
  • Португалын супер цом : 2006, 2009
Зенит
  • Оросын аварга : 2010, 2011-2012, 2012-13
  • Оросын супер цом : 2011
Шигшээ
Хувийн
  • Португалын лигийн оны шилдэг тоглогч: 2009

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]


Загвар:2004 оны зуны олимпт Португалын хөлбөмбөгийн шигшээ