Брэдли Бил

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Bradley Beal Wizards cropped.jpg

Брэдли Бил (англ. Bradley Beal, 1993 оны зургаадугаар сарын 28-нд Миссури мужийн Сент-Луис хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Вашингтон Уизардс багийн довтлогч-хамгаалагч юм. Бил Флоридагийн их сургуулийн багаас 2012 оны драфтын №3-аар[1] Вашингтон Уизардс багт иржээ.[2] Өмсгөлийн дугаараа 3 номер болгон сонгосон учиртай бөгөөд Аллен Айверсоныг ихэд хүндэлдэг. Зүүн конференцийн 2012 оны арванхоёрдугаар сар, 2013 оны нэгдүгээр саруудад "Шилдэг шинэ цэргээр" нэрлэгдэж байсан Бил "оны шилдэгт" өрсөлдөж гуравдугаар байрт шалгарч байлаа.[3] 2013 оны арваннэгдүгээр сарын 10-нд Оклахома Сити Тандерийн талбай дээр ялагдсан тоглолтонд 34 оноо авч шилдэг үзүүлэлтээ хийсэн юм.

Товч мэдээлэл[засварлах]

  • Өндөр — 191 см
  • Жин — 94 кг
  • Өмсгөлийн дугаар — 3

Эшлэл[засварлах]

  1. Bradley Beal Informs Gators of Intentions to Turn Pro. GatorZone.com (2012-04-13). Retrieved on 2012-07-04.
  2. Wizards draft Brad Beal 3rd overall. Gator Country (28 June 2012). 28 June 2012-д хандсан.
  3. Portland's Lillard named 2012-13 Kia NBA Rookie of the Year

Холбоос[засварлах]