Брэд Догерти

Брэд Ли Догерти (Англи: Brad Lee Daugherty, 1965 оны аравдугаар сарын 19-нд Өмнөд Каролина мужийн Блэк Маунтин хотод төрсөн) — Америкийн нэрт мэргэжлийн сагсан бөмбөгчин юм.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Тэр төвийн тоглогчийн байрлалд тоглодог. Төрж, өссөн мужийнхаа коллежийн багаас 1986 онд драфтлагдаж, спортын замналаа бүрэн холбосон Кливленд Кавальерс багт тэргүүн сонголтоор элсэж байлаа. НБА-гийн найман улирлын нүүр үзэхдээ Догерти Бүх оддын тоглолтонд таван удаа (19881989 болон 19911993) оролцож байсан. Шинэ тоглогчийн хувиар нэг тоглолтонд дунджаар 15.7 оноо, 8.1 бөмбөг авалт хийж, шинэ оддын бэлгэдлийн I багт нэрлэгдсэн амжилттай. Түүнийг тоглож байх үед баг нь 1988, 1989, 1990, 1992 болон 1993 онуудад хасагдах шатны тоглолтонд шалгарч байв. 1990-1991 онд 21.6 оноо, 10.9 бөмбөг авалт дунжилсан нь хувийн дээд дундаж үзүүлэлт бол багийнхаа хамтаар үзүүлсэн шилдэг амжилт 1992 онд дорнод бүсийн шувтаргын тоглолтонд шалгарсан явдал юм.

Кавальерс баг Догертийн өмсгөлийн 43 дугаарыг мөнхөлсөн.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]