Бугат сум (Говь-Алтай)

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Бугат нь Говь-Алтай аймгийн сум юм. Сумын төв нь аймгийн төвөөс баруун зүгт 140 км-ийн зайд орших бөгөөд баруун талаараа БНХАУ, хойд талаараа Тонхил, зүүн талаараа Төгрөг, урд талаараа Алтай сумтай хиллэдэг. Засаг захиргааны нэгжийн хувьд 4 багт хуваагддаг.

Агуулга

[засварлах] Газарзүй

Энэ нутаг Алтайн уулт өндөрлөгийн мужид багтдаг. Бугат сумын нутагт орших Алаг хайрхан уул нь Монгол Алтайн нурууны дунд хэсгийн өндөр уулсын нэг бөгөөд ховор, нэн ховор ургамал вансэмбэрүү, юмдүүжин, сэржмядаг, бамбай зэрэг ургамал, аргаль, янгир, ирвэс, хойлог гэх мэт дархан цаазат амьтан шувуудын байршил нутаг юм. Алаг хайрхан уул далайн түвшнээс дээш 3738 м өндөр. Энэ уулыг 1996 онд улсын тусгай хамгаалалтад авсан байна. Мөн Бүс хайрхан, Ээжийн гол, Хонин усны говь, Бугын даваа, Алаг нуур гэх мэт олон сайхан газар бий. Тус сумын нутагт Тамчийн бэлчирийн хүн чулуу, Дунд нуурын буган хөшөө зэрэг түүх соёлын дурсгалт газрууд байдаг.

[засварлах] Түүх

Бугат сум нь 1946 онд байгуулагдсан.

[засварлах] Хүмүүс

[засварлах] Соёлын төв

Тус сумын соёлын төв анх 1946 онд Жоронгийн Зундуй эрхлэгчтэй, Шар хад хэмээх газарт Улаан гэр нэртэйгээр байгуулагджээ.

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр