Бугат хот

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бугат
Bugutu.svg
包头
Бугат хот
Бугын хөшөө

Бугат-н байршил
Өвөр Монгол дахь Бугатын байршил

Солбицол: 40°39′03″N, 109°50′31″E
Улс Flag of the People's Republic of China.svg Хятад
Өөртөө засах орон Өвөр Монгол
Газар нутаг  
 - Нийт 27,768 км²
Хүн ам  
 - Нийт (2006) 2,460,000
 - Нягтрал /км²
 - Метрополи газар нутагт 1,750,000
Цагийн бүс UTC+8
Шуудангийн код 014000
Утасны код +86-472
Цахим сүлжээ: http://www.baotou.gov.cn/

Бугат (Монгол бичиг:Bugutu.svg Бугуту, Хятад ханз: 包头) нь Өвөр Монголын аймгийн зэрэглэлтэй хот бөгөөд өөртөө засах орны хамгийн том хот болно.

Агуулга

[засварлах] Засаг захиргааны хуваарь

Бугат тойрог хот нь засаг захиргааны хувьд хошуутай тэнцэх түвшний 7 дүүрэг, 1 сиан, 2 хошуу, бүгд 10 нэгжид хуваагдана. Баян-Овоо Уурхайн дүүргээс бусад зургаан дүүрэг хотжсон нутаг бөгөөд нийлж Бугат хот хэмээгдэнэ. Монголчууд Дархан Муумянган Холбоот хошуунд голчлон суурьшдаг.

Нэр Ханз Хүн ам (2004 онд) Нутаг дэвсгэр (км²) Нягтрал (хүн/км²)
1 Хөндлөн дүүрэг 昆都仑区 440,000 119 ,697
2 Донхэ дүүрэг 东河区 380,000 85 4,471
3 Чинсань дүүрэг 青山区 310,000 67 4,627
4 Шигуай дүүрэг 石拐区 60,000 619 97
5 Баян Овоо Уурхайн дүүрэг 白云鄂博矿区 20,000 303 66
6 Жиуюань дүүрэг 九原区 180,000 1,688 107
7 Биньхэ шинэ дүүрэг 滨河新区 40,000 88 455
8 Гүян сиан 固阳县 210,000 5,021 42
9 Түмэд баруун хошуу 土默特右旗 350,000 2,368 148
10 Дархан Муумянган холбоот хошуу 达尔罕茂明安联合旗 110,000 17,410 6

[засварлах] Түүх

Бугат хотын байгаа газарт эртнээс нааш нүүдэлчин монголчууд суурьшсаар иржээ. Бугат хот Манж Чин гүрний үед 1809 онд бий болсон байна. Шар мөрний хөндийн газар тариаланд тохиромжтой тус нутагт ийнхүү хот барихаар сонгон авсан ажээ.

Бээжин хүртэл төмөр зам тавигдсанаас хойш хотын хөгжил түргэсэв. Герман-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалтаар 1934 онд Бугатын нисэх онгоцны буудал ашиглалтад орж, Нинься, Ланжоу мужууд руу тогтмол нислэг хийгдэх болжээ.

Залуу Оуэн Латтимор Бугат хотод 1925 онд очиж байх үед "Худалдаачдаар дүүрсэн 2 гудамжтай, ноорхой пингээр дүүрсэн хот" байсан аж. Цинхай, Ганьсу мужуудаас ноос ачсан сал, завинууд Шар мөрнийг уруудан Ланьжоугаас Бугатад ирж, энд төмөр замд ачигдан дорныг зорьдог байв. Харин буцаж Ланьжоу ороход тэмээн жин ашиглахаас өөр аргагүй байжээ. Бугатаас Ордос, Алшаа хүртэл жингийн зам байсан аж.[1]

[засварлах] Хүн ам

2000 оны тооллогоор:

Угсаатны нэр Хүн ам Эзлэх хувь
Хятад 2,122,737 94.16%
Монгол 67,209 2.98%
Хуэй 36,234 1.61%
Манж 22,826 1.01%
Солонгос 848 0.04%

[засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Бугат хот - зураг, дуу, бусад юмс
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр