Бугын Дэжид

Бугын Дэжид (1927 онд Чандмань уул аймгийн Баянчандмань хошуу өнөөгийн Увс аймгийн Ховд сумын нутагт төрсөн-2002 онд Улаанбаатарт нам барсан)- БНМАУ-ын улс төрийн зүтгэлтэн, Хурандаа Генерал.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1940-1943 онд бага сургууль, 1943-1947 онд Улаанбаатар хотын Мал эмнэлгийн текникумд малын эмч мэргэжлээр, 1952-1957 онд МУИС -ыг малын их эмчийн мэргэжилтэй болжээ.

1947-1957 онд Архангай аймгийн малын бага эмч,

Төв, Говь-Алтай аймгуудад малын эмч, ХАА-н нэгдлийн дарга, аймгийн АДХГЗ-ны орлогч дарга, 1960-1966 онд Төв, 1966-1970 онд Баян-Өлгий аймгийн МАХН-ын хорооны 1-р нарийн бичгийн дарга, 1971-1981 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд, 1981-1990 онд МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын Хянан Шалгах Хорооны дарга, Намын төв хорооны нарийн бичгийн даргаар тус тус ажиллажээ. Улс төрийн товчооны гишүүнээр 1974-1990 онуудад ажиллажээ.

Түүнд 1979 онд Хурандаа генерал цолыг Сайд нарын зөвлөлийн 226-р тогтоолоор олгожээ.