Булган
| Булган аймаг | |||||
|
|||||
| Байгуулагдсан | 1938 | ||||
| Аймгийн төв | Булган | ||||
| Нутаг дэвсгэр • Талбай |
48,700 км² |
||||
| Хүн ам • Нийт (2000) • Нягтшил |
61,776 1.27 хүн/км² |
||||
| Утасны дугаар | +976 (0)134 | ||||
| Машины код | БУ- | ||||
| ISO 3166-2 | MN-067 | ||||
| Цахим сүлжээ | bulgan.gov.mn | ||||
Булган нь Монгол улсын аймаг юм. 1938 онд байгуулагдсан, 48,700 км² нутагтай.
Агуулга |
[засварлах] Түүх
[засварлах] Эртний түүх
Булган аймгийн нутаг дэвсгэр бол нэн эртнээс монгол туургатны өлгий нутаг байсан нь археологийн олдвор, баримтаар батлагддаг. Тухайлбал монголын анхны төрт улс болох Хүннү, болон Нирун, Сяньби, Түрэг, Уйгарын хаант улс, Кидан, Киргиз зэрэг улсууд оршин тогтнож байсны ул мөр хөшөө дурсгал олон байдаг. 12-13-р зууны үеийн Мэргэд, Хэрэйд зэрэг овог аймаг, Чингисийн нэр хаягтай газар нутаг, уул ус цөөнгүй бий.
[засварлах] БНМАУ-ын үе
Аймгийн нутаг дэвсгэр нь Манжийн ноёрхлын үе болон Богд хаант Монгол улсын үед Түшээт хан аймагт, Ардын засгийн эхний жилүүдэд Богд хан уулын аймагт харьяалагдаж байлаа.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Сайд нарын зөвлөлийн 1937 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Булган аймаг байгуулах тухай шийдвэр гарч энэ дагуу 1938 оны 1 сарын 15-ны өдөр аймгийн яамны хурал хуралдаж Булган аймгийг 15 сум, 128 баг, 10360 өрх, 43500 хүн ам, 1.1 сая мал, 42.2 мянган ам дөрвөлжин километр нутагтайгаар байгуулжээ.
[засварлах] Газар зүй
Булган аймаг нь манай орны төв хэсэгт Орхон Сэлэнгийн сав газарт орших бөгөөд нутагт нь Булганхан, Бүрэгхангай, Дулаанхан, Бүтээл, Хантай Дархан хаан зэрэг ой хөвчит уул нурууд бий.
Нутгийн хойд захаар эртний төрмөлийн эриний боржин чулуу, өмнө хэсгийн үлэмж талбайд дунд ба эртний төрмөлийн эриний хурдас, дунд хэсгээр нь Дээд Пермийн ба Гуравдагч, Юрийн галавын бялхмал чулуулаг, мөн Дөрөвдөгч эриний хүрмэн чулуу их тархжээ, Дөрөвдөгч галавын үед оргилж байсан Уран тогоо, Тулга, Бүрхээр, Жалавч зэрэг унтарсан галт уулыг нь дархлан хамгаалж байна. 1967 онд Могод сумын нутагт газар хөдөлж, газар хагарч язарсан нь энэ хавийн нутгийн гадаргын хэлбэр бүрэн тогтоогүй байгаагийн гэрч юм. Булган аймгийн нутагт чулуун нүүрс, барилгын материалын баялаг бий.
Булган аймгийн нутагт Сэлэнгэ, Орхон, Хануй зэрэг том голууд урсах бөгөөд Харгал, Хунт, Айрхан зэрэг нуурууд бий. Хульж, Хунт, Хануйн, Асгатын зэрэг рашаан бий, Эгийн гол дээр УЦС барих аж. Аймгийн нутгийн урд хэсгээр хээрийн хүрэн хөрс, хойд хэсгээр ойн хар шороон ба уулын, тайгын хөрс тархжээ. Аймгийн нутгийн өмнөд хэсгээр хээрийн ургамал, хойд хэсгээр ой хөвч тархжээ. Ан амьтан элбэггэй.
[засварлах] Сумд
| Сумын нэр | Хүн ам (2005)[1] |
Хүн ам (2009)[1] |
Хүн ам (2010)[2] |
|---|---|---|---|
| Баян-Агт | 2,823 | 3,048 | 2,879 |
| Баяннуур | 1,303 | 1,526 | 1,523 |
| Бугат | 1,799 | 1,890 | 1,722 |
| Булган* | 11,984 | 12,396 | 11,320 |
| Бүрэгхангай | 2,123 | 2,406 | 2,491 |
| Гурванбулаг | 3,221 | 3,119 | 2,754 |
| Дашинчилэн | 2,422 | 2,574 | 2,341 |
| Могод | 2,609 | 2,738 | 2,467 |
| Орхон | 2,941 | 3,012 | 2,599 |
| Рашаант | 3,206 | 3,131 | 2,828 |
| Сайхан** | 3,685 | 3,747 | 3,246 |
| Сэлэнгэ | 3,057 | 3,271 | 2,831 |
| Тэшиг | 3,520 | 3,514 | 3,179 |
| Хангал*** | 4,442 | 4,700 | 4,041 |
| Хишиг-Өндөр | 3,057 | 3,171 | 2,576 |
| Хутаг-Өндөр | 4,236 | 4,591 | 4,226 |
| Аймгийн дүн | 56,428 | 58,834 | 53,023 |
* - Аймгийн төв Булган хоттой давхцан багтаадаг.
** - Сумын төвөөс баруун хойд зүгт 25 км зайтай байх Сайхан-Овоо сууринг (500 хүнтэй) багтаадаг.
*** - Сумын төвөөс хойд зүгт 25 км зайтай байх Хялганат тосгоныг (3,300 хүнтэй) багтаадаг.
[засварлах] Үйлдвэр уурхайнууд
[засварлах] Эх сурвалж
[засварлах] Гадагш холбоос
| Монгол Улсын засаг захиргааны том нэгжүүд | |||||
|---|---|---|---|---|---|
|
|||||
| Булган аймгийн сумд | |
|---|---|
| Баян-Агт · Баяннуур · Бугат · Булган (Булган хоттой давхцана) · Бүрэгхангай · Гурванбулаг · Дашинчилэн · Могод · Орхон · Рашаант · Сайхан · Сэлэнгэ · Тэшиг · Хангал · Хишиг-Өндөр · Хутаг-Өндөр |
|