Буле

Буле (Англи хэл:boule) Эртний Грекийн хот улсуудад байсан зөвлөл. Энэ нь МЭӨ VI зууны төгсгөл гэхэд хот улсуудын бараг бүх бүтцэд бий болсон байв. МЭӨ 594 онд Солон Афинд язгууртнуудаар бүрдүүлсэн Булег бий болгожээ. Хожим нь Клейсфены удирдлага дор Булег 500 гишүүдтэйгээр байгуулахад язгууртнуудаас 10 төлөөлөл (50 гишүүн бүрийн нэг нь) орох болжээ. Хэмжээнээс хамааруулан хувь тэнцүүлсэн тодорхой тооны гишүүдийг деме бүрт хуваадаг байв. Экклеси ба Ареопагусыг бүрдүүлдэг байсан Буле нь сан хөмрөгийг хянаж, флот болон морин цэргийг шууд удирдаж, албан хаагчдыг дүгнэн, гадаадын элчин сайдуудыг хүлээн авч, стратегустай зөвлөлддөг байв. Эллиний үед Булегийн загвар нь бусад хотуудын зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт томоохон нөлөө үзүүлжээ.

Лавлах[засварлах | кодоор засварлах]

  • Aristotle. Constitution of Athens 4.3, 46.1, 62.3
  • Hignett, Charles. A History of the Athenian Constitution. Oxford: Clarendon Press, 1958.
  • Jones, A.H.M. Athenian Democracy. Oxford: Basil Blackwell, 1957.
  • Rhodes, P.J. The Athenian Boule. Oxford: The Clarendon Press, 1972.
  • Struble, Robert, Jr. Treatise on Twelve Lights, Chapter Six, "Ancient Greece".