Бутачийн Лувсанданзан

Бутачийн Лувсанданзан
Академич Б.Лувсанданзан
Төрсөн огноо1921 он
Өвөрхангай аймгийн Уянга сум
ҮндэсМонгол Улс
СалбарГеологи
БайгууллагаГеологийн хүрээлэн
Төгссөн сургуульЗХУ-ын Москва хотын Ломоносовын нэрэмжит Улсын Их сургууль

Бутачийн Лувсанданзан (1921 онд Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн- 2008 онд нас барсан) нь Монголын геологич юм. Монгол Улсын Шинжлэх ухааны анхны гавьяат.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1946 онд Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын Ломоносовын нэрэмжит Улсын Их Сургуулийг төгссөн. 1946-1951 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын (БНМАУ) Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Геологийн тасгийн эрхлэгч бөгөөд эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч дарга, 1956-1957 онд “Совмонгол металл” нэгдлийн геологи-хайгуулын экспедицид эрэл-зураглалын ангийн ахлах инженер, 1957-1962 онд БНМАУ-ын СнЗ-ийн дэргэдэх Геологийн удирдах газрын ерөнхий геологич, орлогч дарга, 1961-1962 онд Монгол Улсын Их Сургуулийн Геологийн тэнхимд багш, 1962-1968 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Геологийн Яамны “Гадаад орнуудын геологийн судалгааны эрдэм шинжилгээний лаборатори”-д ахлах инженер, 1968 онд Шинжлэх Ухааны Академийн Геологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1969-1987 онд ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн захиралаар ажиллаж байсан.

Эрдмийн цол, зэрэг[засварлах | кодоор засварлах]

“Говь Алтай аймгийн Чандмань сумын геологи, петрографи” сэдвээр 1955 онд дэд эрдэмтний, “Өрнөд Монголын палеозойн атираат бүтцүүд ба боржинлог формациуд” сэдвээр 1976 онд Шинжлэх ухааны докторын цол тус тус хүртсэн.

1961 оноос БНМАУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1982 онд жинхэнэ гишүүнээр сонгогдсон. Академич цолтой.

1996 онд ШУТИС-ийн Хүндэт доктор цол хүртсэн.

Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, нээлт[засварлах | кодоор засварлах]

1985 онд «Ховор металлт боржин дотор ховор элементүүд ба хөнгөн цагаан ялгарах, хуримтлагдах геохимийн үзэгдэл» нэртэй шинэ нээлт хийж, Монгол Улсын Шинжлэх ухааны анхны нээлтээр бүртгэгдэж Шинэ нээлтийн №1 дипломыг авсан.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монголын Шинжлэх ухааны гавьяат ажилтан цолоор шагнуулсан.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

  • Геология и петрография района Чиндомани сомона Гоби-Алтайского аймака МНР /Северные цепи системы Монгольского Алтая/ Автореферат дисс.на соискание уч.степени канд.геол-мин.наук.-Ленинград,1955.-1cc.
  • Стратиграфия и фации девонских отложений северо-западной части Монгольского Алтая Советская геология /Лувсанданзан и др/.,1956.№6.
  • О развитии геологических структур Западной Монголии. Изв. АН СССР, серия геол. /Лувсанданзан и др/.,1962.№8.
  • Структурно-тектоническое районирование и основные этапы развития тектонических структур Западной Монголии. Материалы пo геологии Монгольской Народной/Лувсанданзан и др/.-М.,1963.-c.82-93.
  • Некоторые итоги работ и основные задачи Геологической службы МНР на ближайшие 20 лет. Материалы пo геологии Монгольской Народной Республики /Лувсанданзан и др/.-М.,1963.-c.5-9.
  • Геологийн үндсүүд Сурах бичиг.-УБ.,1964.-9,5х.х.
  • Рои даек в Западной Монголии. Материалы пo геологии Монгольской Народной Республики.-М.,1966.-c.132-138.
  • Современное представление о геологическом строении и некоторых закономерностях размещения полезных ископаемых.. геологические исследования МНР /Лувсанданзан и др/.-М.,1967.
  • Стратиграфия палеозоя Монгольского Алтая. Стратиграфия и тектоника МНР, ССМГЭ, Тр.вып. 1 /Лувсанданзан и др/.-М.,1970.
  • Новые данные о юрских отложениях в Монгольском Алтае Геология мезозоя и кайнозоя Западной Монголии ССМГЭ, Тр.вып. 2.-М.,1970.-c.20-28.
  • К стратиграфии отложений, выполняющих наложенные прогибы Северо-Западной Монголии. Тр. Геологического института АН МНР, вып. 1 /Лувсанданзан и др/.-УБ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]