Бухан дунхай
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Бухан дунхай | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
|
||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||
| Lanius bucephalus Temminck & Schlegel, 1845 |
Бухан дунхай (Lanius bucephalus) нь зүүн Азид амьдрах ба Дунхайнхан овгийн шувуу юм.
Тэд 19-20 см урт, эрэгчин нь цагаан хөмсөг, нүдний орчимд хар судалтай. Нуруун хэсэг нь бор саарал, далавч нь бараандуу ба цагаан толботой. Эмэгчин нь төстэй боловч бордуу өнгө давамгайлсан зүстэй.
Бухан дунхай Хятадын зүүн хойд, Монгол, Солонгос, Япон, Оросын зүүн хэсэг, Сахалин муж гэх зэрэг газраар амьдарна. Нүүдлийн үедээ Тайвань, Хонг Конг, Вьетнам зэрэг улсад бүртгэгджээ.
Модны мөчир дээр суугаад элдэв шавьж хорхой өнгөрхийг хүлээж байгаад барьж иддэг. Цох, дэвхрэг, гүрвэл болон үет хөлтөн, аалз гэх мэтээр хооллоно.
Бут, хулс зэрэгт үүрээ засаж 2-6 өндөг гаргана. 14-15 хоног дараад ангаахай болдог байна.
Гадаад холбоос [засварлах]
| Commons: Lanius_bucephalus - зураг, дуу, бусад юмс |
| Викизүйлд Lanius_bucephalus-тай холбоотой мэдээлэл байна. |