Бухарын эмирт улс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бухарын сүүлчийн эмир
Мyхаммед Алим Хан (1880–1944)

Бухарын эмирт улс (узб. Buxoro Amirligi, «Бухарын эмирлиг») 1785-аас 1920 он хүртэл оршин тогтнохдоо өнөөгийн Узбекистан, Тажикистаныг бүхэлд нь, Туркменистаны зарим хэсгийг хамарч байв. Эмирт улсыг Бухар хотод суух эмир захирдаг байжээ. 1866 оноос Оросын эзэнт гүрний хараат болж, цаашид ивээн эзэрхэгдсэн. 1920 оны 9 сарын 2-д Улаан цэрэг Бухарыг эзлэн авснаар тус улс мөхөж оронд нь Бухарын Зөвлөлт Бүгд Найрамдах Улс байгуулагджээ.

Бусад холбогдол[засварлах]