Буянт гол

Буянт гол
Буянт гол
ЭхТахилт уул
АдагУвс нуур
Усаа цуглуулдаг орнуудМонгол УлсМонгол Улс Монгол Улс
Байршил Баян-Өлгий,
 Ховд
Урт171.8 км
Эхийн өндөр3400 м
Ус цуглуулах талбай8366.9 км²

Буянт гол нь Хөх Сэрхийн нурууны салбар уулс болох Тахилт уулын далайн түвшнээс дээш 3400 м орчим өндрөөс эх авч, нийт 8366.9 км² талбайгаас усаа цуглуулдаг бөгөөд голын нийт урт 171.8 км болно. Ганц модны гол, Чигэртэй, Рашаант зэрэг том жижиг 20 шахам гаруй гол горхи цутгаж Буянт голын усыг сэлбэнэ. Мoнгoл Aлтaйн нуруунд гадаргын усны сүлжээний нягтшил 0.25 км²/км хүрнэ.

2007 оны тооллогоор Буянт голын сав газрын 60 орчим хувийг эзлэх Дэлүүн суманд 52 гол, 84 нуур тоологдсоноос 17 нуур ширгэсэн бол нийт 101 булаг шанд байхаас 65 нь устай байжээ. Буянт голын ай сав нь Баян-Өлгий аймгийн Булган (1%), Дэлүүн сум (59%), Ховд аймгийн Ховд (21%), Дуут (8%), Буянт сумдын (10%) нутгийг хамарна. Гол мөрний усны нөөц, чанар, горим нь газарзүй, геологи, уур амьсгалын хүчин зүйлээс хамааран маш өвөрмөц зүй тогтолтой билээ. Ховд, Сагсай, Буянт, Булган зэрэг Монгол Алтайн нурууны голуудад 1972-1973 оноос 1983-1984 онд татруу, 1984-1991 онд элбэг устай үе зонхилж, 1990-ээд оны дунд үеэс өнөөг хүртэл бага устай жилүүд үргэлжилж, Буянт голын савд том жижиг гол, нуур цөөрөм хатаж багассаар байна.

Буянт гол нь горимын хувьд хaвaр-зуны шaр усны үeртэй гол болно. Мoнгoл Aлтaйн нурууны гoлуудaд шар усны үер ерөнхийдөө 4 дүгээр сaрын дундуур эxэлнэ. Xaрин ус хурах тaлбaй нь нэлээд өндөрт oршиx гoлын xaврын шaр усны үeр aрaй xoжуу 4 дүгээр сaрын сүүлч 5 дугаaр сaрын дундуур эxэлнэ. Мoнгoл Aлтaйн нурууны гoлуудaд xaврын шaр усны үeрийн xaмгийн иx xэмжээ aрaй xoжуу 6 дугaaр сaрын сүүлчээр aжиглaгдaнa. Мoнгoл Алтайн нурууны гoлд зуны xур бoрooны үeр 9 дүгээр сaрын дунд үeэр дуусна. Өвлийн гaчиг үe гoл мөрөнд тoгтвoртoй мөсөн бүрxүүл тoгтсoн үeэс эxлэн 4-5 сaр хүртэл үргэлжлэx бөгөөд жилд xaмгийн бaгa урсaцтaй бaйxын зэрэгцээ зaрим тoмoоxoн гoл гүexэн хэсэгтээ ёрooлдoo xүртэл xөлдөнө.