Бэкстрит Бойз (англ. Backstreet Boys) нь 1993 онд Америкийн Флорида мужийн Орландо хотоос төрөн гарсан поп хөгжмийн хамтлаг юм. Хамтлаг Брайан Литтрелл, Ник Картер, Хоуи Дороу, Эй Жей Маклин болон Кевин Ричардсон нарын 13-20 орчим насны залуучуудын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ туурвин Backstreet Boys (1996), Backstreet's Back (1997) цомгуудаараа хөгжмийн ертөнцнөө танигдаж эхэлсэн түүхтэй. Харин Millennium (1999), түүний дараагийн Black & Blue (2000) цомгууд нь хамтлагийн нэр хүндийг маш өндөрт өргөж өгсөн юм. Гурван жил уран бүтээлээсээ завсарлага авсаныхаа дараа Бэкстрит Бойз гурван цомгийг хөгжим сонирхогч залуустаа Never Gone (2005), Unbreakable (2007) болон This Is Us (2009) нэртэйгээр хүргэсэн билээ.
2006 онд хамтлагийн гишүүн загвар өмсөгч, хөгжмийн зохиолч Кевин Ричардсон хамтлагаа орхиж[2] хамтлаг үндсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр дээрх Unbreakable, This Is Us цомгуудаа гаргасан юм.
Бэкстрит Бойз хамтлаг дэлхий даяар 130 сая хувь цомгийг борлуулсан[3] амжилтаараа бүх цаг үеийн түүхэнд хамтлагуудын хувьд шилдэг амжилтыг тогтоосон бөгөөд анхны долоон цомгууд нь бүгд борлуулалтаараа Billboard 200 жагсаалтын эхний 10-т багтсан[4] нь Английн алдарт «Шадей» хамтлагаас хойшхи анхны тохиолдол болж байсныг хэлэх юун.
|
|
| Ник Картер |
 |
| Ерөнхий мэдээлэл |
| Төрсөн нэр |
Николас Жин Картер |
| Тайзны нэр |
Ник |
| Төрсөн |
1980 оны 1 сарын 28 |
| Хөгжмийн урсгал |
Поп, дэнс-поп |
| Мэргэжил |
Дуучин, жүжигчин, хөгжимчин |
| Хугацаа |
1992-одоо |
| Студи |
Sony BMGJive Records, Virgin |
| Вэбсайт |
NickCarter.net |
|
| Эй Жей Маклин |
 |
| Ерөнхий мэдээлэл |
| Төрсөн нэр |
Александр Жеймс Маклин |
| Тайзны нэр |
Алекс Эй Жей |
| Төрсөн |
1978 оны 1 сарын 9 |
| Хөгжмийн урсгал |
Поп, поп-рок, R&B |
| Мэргэжил |
Дуучин, дуу зохиогч, жүжигчин |
| Хугацаа |
1986-одоо |
| Студи |
Jive, Avex, Podman |
|
| Хоуи Дороу |
 |
| Ерөнхий мэдээлэл |
| Төрсөн нэр |
Ховард Дуэйн Дороу |
| Тайзны нэр |
Хоуи Ди |
| Төрсөн |
1973 оны 8 сарын 22 |
| Хөгжмийн урсгал |
Поп |
| Мэргэжил |
Дуучин, жүжигчин, дуу зохиогч |
| Хугацаа |
1993-одоо |
|
| Кевин Ричардсон |
 |
| Ерөнхий мэдээлэл |
| Төрсөн нэр |
Кевин Скотт Ричардсон |
| Тайзны нэр |
Кевин |
| Төрсөн |
1971 оны 10 сарын 3 |
| Хөгжмийн урсгал |
Поп |
| Мэргэжил |
Дуучин, дуу зохиогч, жүжигчин, загвар өмсөгч |
| Хугацаа |
1993-одоо |
| Студи |
Jive |
|
- Бэкстрит Бойз хамтлаг нь студийн 8 цомог, түүвэр 3 цомог, 24 синглийг гаргажээ.
[засварлах] Аялан тоглолтууд
- We Wanna Be With You Tour (1995–1996)
- Backstreet Boys - Live In Concert Tour - (1996–1997)
- Backstreet's Back Tour (1997–1998)
- Into the Millennium Tour (1999–2000)
- The Black & Blue Tour (2000–2001)
- Up Close & Personal Tour (2005 оны 3/4-р сар)
- The Never Gone Tour (2005–2006)
- Unbreakable Tour (2008–2009)
- This Is Us Tour (2009–2010 оны хавар)