Бэлгийн чиг хандлага
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Бэлгийн чиг хандлага эсвэл Бэлгийн чиг баримжаа (Англи хэл: Sexual Orientation) нь аль нэг хүйсээс өөрийнхөө хайр дурлал болоод бэлгийн харилцаанд орох болон татагдах хүний үндсэн шинж чанарын нэг юм. Хүн үүнийг хэн нэгэн болон ямар нэгэн зүйлийн оролцоотой эсвэл хүчээр хүсдэггүй бөгөөд зүгээр байгалиас заяаснаар өөрийн мэдэлгүй мэдэрдэг мэдрэмж юм.
Хүн өөрийнхөө эцэг эхийг сонгож чаддагүйтэй адил өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг сонгох болон өөрчлөх боломжгүй.
Бэлгийн чиг хандлагыг гетеросекс, гомосекс, бисекс гэх үндсэн гураваас гадна хэд хэд ангилдаг.
[Засварлах] Үндсэн ангилалт
Гол хэллэг болоод теоромууд.
- Гетеросекс гэдэг нь өөрөөсөө эсрэг хүйсийн хүнд татагддаг хүн.
- Гомосекс гэдэг нь өөртэйгөө ижил хүйсийн хүнд татагддаг хүн.
- Бисекс гэдэг нь өөрөөсөө эсрэг болон ижил хүйсийн хүнд татагддаг хүн.
- Пансекс аль нэг хүйсэнд баригдалгүйгээр бүх хүйсийн хүмүүст татагддаг хүн.
- Асекс бэлгийн дур хүслийг мэдэрдэггүй буюу бэлгийн чиг баримжаагүй хүн.
- Нонсекс хэн нэгнээс бэлгийн харилцаа хүсэхгүй болон ордоггүй бэлгийн дур хүсэлгүй хүн.
Мөн үүнээс гадна гомосексийг Трансжендер(Gender identity disorder)тэй холин ойлгодог тал байдаг ч, энэ хоёр нь хоорондоо ялгаатай огт өөр зүйл юм. Трансжендер гэдэг бол өөрийн байгалиас заяасан хүйстэй өөрийн сэтгэл санааны хүйс хоёр хоорондоо тааран зохицохгүй зөрчилдөхийг хэлдэг. Улмаас өөрийнхөө хүйсийг солихыг хүсдэг болдог. Өөрөөр хэлбэл, эмэгтэй биетэй мөртлөө эрэгтэй мэдрэмж сэтгэхүйтэй, эсвэл эрэгтэй биетэй мөртлөө эмэгтэй мэдрэмж сэтгэхүйтэй хүнийг хэлнэ.
Гетеросекс (Heterosexual) чиг хандлага: эсрэг хүйсийнхээ хүнийг сонирхон дурлаж, тэдэнд татагдан бэлгийн харилцаанд орохыг шинжлэх ухаанд ийнхүү нэрлэдэг. Тухайлбал, эмэгтэй хүнийг сонирхож, тэдэнд дурлаж татагддаг эрчүүд, эсвэл эрчүүдийг сонирхож, тэдэнд дурлаж татагддаг эмэгтэйчүүдийг хэлнэ. Энэ хандлага нь хүн амын дийлэнхи хувийг эзэлж байдаг.
Гомосекс (Homosexual) чиг хандлага: ихэвчлэн ижил хүйсийнхээ хүнийг сонирхож, дурлаж, тэдэнд татагддаг, бэлгийн харилцаанд ордог нэгнийг энэ ангилалд хамрааруулж ойлгодог. Өөрөөр хэлбэл, эр хүнийг сонирхож, тэдэнд татагддаг эр хүн, эсвэл эрчүүдийг бус, бусад эмэгтэйг сонирхож, тэдэнд дурлаж татагддаг эмэгтэйчүүдийг хэлнэ. Гомосекс гэсэн ойлголтыг дотор нь гей, лесби хэмээн хувааж нэрлэдэг.Бэлгийн цөөнх хэмээгддэг ба хүн амын 2-13% (50 хүн тутмын 1-8 нь гомосекс байх магадлалтай) эзэлдэг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хувьд, 70000-300000 орчим гомосекс чиг хандлагатай хүмүүс байх магадлалтай.
Бисекс(Bisexual) чиг хандлага: Өөрийн ижил ба эсрэг хүйсийнхээ хүмүүсийн аль алинд нь дурлаж татагддаг, тэдгээрийг сонирхдог, бэлгийн харилцаанд ордог хүнийг хэлнэ. Жишээ нь: эмэгтэй, эрчүүдийн аль алиныг нь сонирхдог, тэдгээрт дурлаж татагддаг эмэгтэй эсвэл эрэгтэйг хэлнэ.