Бэтмэн үүрд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бэтмэн үүрд
Найруулагч: Жоэл Шумахер
Продюсер: Тим Бартон
Петер Макгрегор-Скотт
Гүйцэтгэх продюсер:
Бенжамин Мелникер
Майкл Услан
Кино зохиолыг бичсэн: Ли Батчлер
Жанет Скотт-Батчлер
Акива Голдсман
Гол дүрүүдэд: Вал Килмер
Томми Ли Жонс
Жим Кэрри
Николь Кидман
Крис О'Доннелл
Хөгжмийн зохиолч: Эллиот Голдентал
Зураглаач: Стифен Голдблатт
Эвлүүлэгч: Деннис Вирклер
Марк Стивенс
Кино компани Варнер Брос
Дэлгэцэнд гарсан: 1995 оны 6 сарын 16
Үргэлжлэх хугацаа: 122 минут
Улс: Flag of the United States.svg Америкийн Нэгдсэн Улс
Хэл: Англи
Төсөв: US$100 сая[1]
Нийт орлого: $336,529,844
Өмнөх анги: Бэтмэн эргэж ирсэн нь
Дараагийн анги: Бэтмэн ба Робин

Бэтмэн үүрд (англ. Batman Forever) нь 1995 онд дэлгэцнээ гарсан, Жоэл Шумахер найруулж, продюсераар Тим Бартон ажилласан супер баатрын тухай кино юм. Энэ нь Бэтмэн цуврал киноны гуравдугаар анги бөгөөд Вал Килмер Бэтмэний дүрийг бүтээжээ. Энэ ангид Бэтмэн Хоёр нүүрт (Томми Ли Жонс), Таавар (Жим Кэрри) нарын Готхэм Ситигийн бүх иргэдийн тархин дахь мэдээллийг цуглуулах төлөвлөгөөг зогсоохоор оролдож байгаа тухай өгүүлдэг. Түүнд сэтгэл мэдрэлийн эмч Чэйз Меридиан (Николь Кидман) болон Дик Грэйсон (Крис О'Доннелл) нар тусалдаг.

Өмнөх анги болох Бэтмэн эргэж ирсэн нь нь хүчирхийлэл, бараан дүрслэл ихтэй байсан учраас төдийлөн амжилттай болоогүйд дүгнэлт хийсэн Варнер Брос компани уг ангийг бүтээхдээ бүх насныхан үзэхэд тохиромжтой болгох талаар анхаарч ажиллажээ. Олон жүжигчин гол дүрүүдэд тоглохыг хүсч байсан, мөн Килмер найруулагч, кино бүтээх багийнхантай зөрчилдөж байсан зэргийн улмаас зураг авалт ихээхэн хүндрэлтэй болж өнгөрчээ. Гэсэн хэдий ч Бэтмэн үүрд кино 1995 онд дэлхий даяар хамгийн их орлого олсон киноны жагсаалтад 2-рт бичигдэж чадсан билээ.

[засварлах] Эшлэл

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр