Чех
| Бүгд Найрамдах Чех Улс
Česká republika
|
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
||||||
| Уриа: чех. Pravda vítězí "Үнэн ялдаг" |
||||||
| Дуулал: чех. Kde domov můj? "Миний гэр хаана вэ?" |
||||||
| Нийслэл (ихийн их хот) |
Прага | |||||
| Албан ёсны хэл | Чех | |||||
| Төрийн хэлбэр ба засаг баригч | Парламентын бүгд найрамдах улс | |||||
| - | Ерөнхийлөгч | Вацлав Клаус | ||||
| - | Ерөнхий сайд | Петр Нечас | ||||
| Түүхэн суурь | ||||||
| - | Бохем гүнт улс | 870 он | ||||
| - | Бохем вант улс | 1198 он | ||||
| - | Чехословак улс | 1918 оны 10 сарын 28 | ||||
| - | өнөөгийн Чех улс | 1993 оны 1 сарын 1 | ||||
| Нутаг дэвсгэр | ||||||
| - | Талбай | 78,866 км2 (116) | ||||
| - | Үүнээс: Ус (%) | 2 | ||||
| Хүн ам | ||||||
| - | Тооллого (2011) | 10,562,214 | ||||
| - | Нягтрал | 134 хүн/км2 | ||||
| ДНБ (ХАЧ) | 2011 оны тооцоо | |||||
| - | Нийт | $268.772 тэрбум[1] | ||||
| - | Нэг хүнд | $25,525[1] | ||||
| ДНБ (Нэрлэсэн) | 2011 оны тооцоо | |||||
| - | Нийт | $218.363 тэрбум[1] | ||||
| - | Нэг хүнд | $20,938[1] (38) | ||||
| ОТББИ (2008) | 26 (бага) (4) | |||||
| ХХИ (2010) | ▲0.865[2] (дээд) (28) | |||||
| Мөнгөн тэмдэгт | Чех крон (CZK) |
|||||
| Цагийн бүс | +1 | |||||
| Замын хөдөлгөөн | баруун | |||||
| Интернетийн АДН | .cz1 | |||||
| Утасны дугаар | +420 | |||||
| 1Европын холбооны гишүүн тул мөн .eu-г хэрэглэнэ. | ||||||
Бүгд Найрамдах Чех Улс (чех. Česká republika), Чех улс (чех. Česko) нь төв Европын нэгэн улс бөгөөд өөрөөр Бохем ч гэж нэрлэгддэг. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Прага юм. Мөнгөн тэмдэгт нь Чех крон (koruna - CZK) бөгөөд 1 евро ойролцоогоор 25 CZK-той тэнцдэг. БНЧУ-ын ерөнхийлөгч нь Вацлав Клаус билээ. Хүн ам нь 10 сая орчим. Албан ёсны хэл нь чех хэл юм. Чех хэл нь Славян хэлний бүлд багтдаг бөгөөд словак, польш хэлнүүдтэй төрөл юм. 1993 онд Чехийн Гадаад явдлын яам Чех гэсэн нэрийг албан ёсны бичиг баримтаас гадуур хэрэглэж болно гэж мэдэгдсэн.
Чехийн түүх МЭ IX зуунаас эхтэй бөгөөд удаан хугацааны турш Төв Европын хамгийн хүчирхэг улсуудын нэг байсан. Хожим Чех Нэгдүгээр Райхын хамгийн олон хүн амтай, хамгийн баян улс болсон бөгөөд олон ч эзэн хаан эндээс карьераа эхэлж байлаа. 1515 оны Венагийн гэрээний нөхцлийн дагуу 1526 онд Луй Ягеллон нас барсны дараа одоогийн Чехийн нутаг дэвсгэрийн хэсгүүд болох Бохем, Унгарын вант улсууд Хабсбургийн захиргаанд орсон. Ийнхүү Хабсбургийн бүрэлдхүүнд 1918 он хүртэл байсан. Тус улс нь 1918-1992 онд Чехословакийн нэг байв. Чехословак 1918 онд Австри-Унгарын Эзэнт гүрнээс тусгаар тогтнож байлаа. Чехословакийн анхны ерөнхийлөгч нь Томас Гарриг Мазарик байлаа. Чехословак 1993 онд тайван замаар Бүгд Найрамдах Чех Улс болон Словак хэмээх хоёр улс болон задарчээ. Бүгд Найрамдах Чех Улс 2004 оны тавдугаар сарын 1-нд Европын Холбооны гишүүн болсон.
Бүгд Найрамдах Чех Улс далайд гарцгүй бөгөөд Герман, Австри, Словак, Польш улсуудтай хиллэдэг.
[засварлах] Эх үүсвэр
- ↑ 1.0 1.1 1.2 1.3 Czech Republic. International Monetary Fund. 14 January 2012-д хандсан.
- ↑ Human Development Report 2011. United Nations (2011). 5 November 2011-д хандсан.
[засварлах] Гадаад холбоос
| Commons: Czech Republic - зураг, дуу, бусад юмс |
| Европын орнууд |
|---|
| Австри · Азербайжан1 · Албани · Андорра · Армен2 · Беларусь · Бельги · Болгар · Босни ба Херцеговина · Ватикан · Герман · Грек · Гүрж1 · Дани3 · Ирланд · Исланд · Испани1 · Итали1 · Казахстан1 · Кипр2 · Косово5 · Орос1 · Латви · Литва · Лихтенштейн · Люксембург · Македон4 · Мальта · Молдав · Монако · Монтенегро · Нидерланд3 · Норвеги3 · Нэгдсэн Вант Улс · Польш · Португал3 · Румын · Сан-Марино · Серби · Словак · Словен · Турк1 · Унгар · Украйн · Финланд · Франц1 · Хорват · Чех · Швейцари · Швед · Эстон |
| 1 Европ тивд оршдоггүй нутаг дэвсгэртэй. 2Нутаг нь бүхэлдээ Баруун Азид орших ч Европтой соёл, улс төрийн хамааралтай. 3 Европоос алслагдсан харъяат нутаг дэвсгэртэй. 4 Нэр нь Гректэй маргаантай. 5 2008 оны 2 сарын 17-нд Серби улсаас салж, тусгаар тогтносноо зарлан тунхагласан бөгөөд одоогоор НҮБ-ын 69 гишүүн хүлээн зөвшөөрдөг. |