Бөгжний эзэн: Хоёр цамхаг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бөгжний эзэн: Хоёр цамхаг
Найруулагч: Питер Жэксон
Продюсер: Питер Жэксон
Барри М. Осборн
Фран Уолш
Кино зохиолыг бичсэн: Фран Уолш
Филиппа Бойэнс
Стивен Синклэйр
Питер Жэксон
Гол дүрүүдэд: Элия Вүүд
Иан Маккеллен
Шон Астин
Вигго Мортенсен
Энди Сэркис
Лив Тайлер
Кэйт Бланшетт
Жон Рис-Дэйвис
Орландо Блүүм
Бернард Хилл
Кристофер Ли
Билли Бойд
Доминик Монахан
Хюго Вивинг
Миранда Отто
Карл Урбан
Дэвид Вэнхэм
Брэд Дуриф
Сала Бэйкэр
Шон Бин
Хөгжмийн зохиолч: Ховард Шор
Зураглаач: Эндрью Лэсни
Эвлүүлэгч: Майкл Ж. Хортон
Жабез Ольссен
Кино студи: WingNut Films
The Saul Zaentz Company
Кино компани Нью-Лайн Синема
Дэлгэцэнд гарсан: 2002 оны 12 сарын 5
Үргэлжлэх хугацаа: Театрын хувилбар:
179 минут
Өргөтгөсөн тусгай хувилбар:
223 минут
Өргөтгөсөн тусгай блю-рэй хувилбар:
235 минут
Улс: Flag of the United States.svg Америкийн Нэгдсэн Улс
Хэл: Англи
Төсөв: $94 сая
Нийт орлого: $925,282,504[1]
Өмнөх анги: Бөгжний эзэн: Бөгжний ахан дүүс
Дараагийн анги: Бөгжний эзэн: Хаан эргэж ирсэн нь

Бөгжний эзэн: Хоёр цамхаг (англ. The Lord of the Rings: The Two Towers) нь Ж.Р.Р. Толкины Бөгжний эзэн гурамсан романы хоёрдугаар дэвтэрт үндэслэж, 2002 онд найруулагч Питер Жэксоны бүтээсэн зөгнөлт кино юм. Бөгжний эзэн цуврал киноны 2 дахь нь бөгөөд эхний анги Бөгжний ахан дүүс нь 2001 онд, дараагийн буюу сүүлийн анги Хаан эргэж ирсэн нь кино 2003 онд дэлгэцнээ гарсан билээ.

Бөгжний ахан дүүс-ийн үйл явдлын үргэлжлэл болох гурван тусдаа үйл явдал уг кинонд гардаг: Фродо, Сэм нар Нэг Бөгжийг устгах эрлээ үргэлжлүүлж, бөгжний хуучин эзэн болох Голлумтай уулзаад Мордорыг чиглэн аялна, харин Арагорн, Леголас, Жимли нар Хорнбургийн тулалдаанд тулалдахынхаа өмнө амилсан Гандальф болон Роханы нутгаар явж байх үед Мерри, Пиппин нар олзноос зугтан Энт Модон сахалтай уулзаж, Исенгард руу довтлохоор төлөвлөдөг.

Шүүмжлэгчдээс өндөр үнэлэлт авсан тус кино дэлхий даяар $900 сая гаруйн орлого олж, өмнөх ангиа даван гарсан бөгөөд орлогын хэмжээгээр бүх цаг үеийн 14-рт бичигдэж байна (инфляцийг тооцвол Хойд Америкт 60-д орно[2]). Уг кино Оскарын шагналыг хоёр төрлөөр хүртсэн.

Эшлэл [засварлах]