Бөртөт шийхнүүхэй
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Бөртөт шийхнүүхэй | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
|
||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||
| Anthus hodgsoni Richmond, 1907 |
Бөртөт шийхнүүхэй, Anthus hodgsoni, нь Цэгцгийнхэн овгийн шувуу юм. Тэд Өмнөд ба төв Азийн хойд хэсэг, Зүүн Ази болон Европын зүүн хойд хэсэг, Орост нутаглана. Тэд холын зайн нүүдэлчин шувууд бөгөөд Индонез, Энэтхэг зэрэг улсад өвөлждөг.
Агуулга |
Тархалт [засварлах]
Гадаад төрх [засварлах]
- Хэмжээ: Боршувуу+ (15 см)
- Зүс: Бор ногоондуу өнгөтэй ба нуруун хэсгээр бор судлуудтай. Далавчиндаа хөндлөн 2 цагаан зураастай. Цагаандуу, бор шаргал гэдэс хэвлийтэй ба цээж, хажуу бөөрөнд бор зураас судалтай. Эрэгчин, эмэгчин төстэй юм.
- Зан авир: Ганцаар эсвэл хосоор таарна. Газраар гүйн хоол тэжээл хайж идэх ба үргэж цочихоороо нисэн модруу гардаг.
- Идэш тэжээл: Голдуу шавьж хорхой идэх ба ургамлын үр мөн иддэг.
Үржил [засварлах]
- Улирал: 5-7 сар.
- Үүр: Бут сөөг, газар хөвд хаг зэргээр аяга хэлбэрийн үүр засна.
- Өндөг: 3-5, голдуу 4, бор цоохор.