Бөх

Бөх бол хүч, оюун ухааны бяраар өрсөлддөг эртний спортын нэг төрөл юм. Тодорхой дүрэм журмын дагуу төрөл бүрийн арга мэх, уран чадвараар эсрэг талаа унагаадаг хоёр хүний өрсөлдөөн. Дэлхийн улс бүр үндэсний онцлог бүхий бөхийн хэлбэр болон аргатай байдаг. Монгол бөх, Хятад бөх, Оросын самбо, Японы сүмо гэх мэт бүгд л өөр өөрийн гэсэн барилдах хэлбэр болон тэмцээний дүрэмтэй. Грек, Хятад, Япон болон Египет зэрэг улс орны эртний судар бичигт үүнтэй холбогдох материал байдаг. Бөх нь МЭӨ 708 онд эртний олимпод нэг төрөл болж байсан байна. Одоогоор олон улсын шинжтэй бөхийн тэмцээний хэлбэрт сонгомол болон чөлөөт гэсэн хоёр хэлбэр зонхилж байна. Тэмцээний үед биеийн жингээр ангилалд хуваагдаж өрсөлддөг. Сонгомол бөх 1896 оны орчин үеийн анхны олимпийн хөтөлбөрт багтаж байсан бол чөлөөт бөх нь 1904 онд албан ёсоор олимпийн төрөл болжээ.

Бөх анх олимпийн төрөл болохдоо жин болон цагийн хязгаар байгаагүй. 1900 оны 2-р олимпод бөхийн төрөл багтаагүй ч түүнээс хойш бүх олимпийн хөтөлбөрт багтсаар иржээ. 2004 оны Афины олимпод шинээр эмэгтэйчүүдийн төрөл нэмэгдэж орсон.

Талбай[засварлах | кодоор засварлах]

Бөхийн тэмцээний талбайн хүрээ нь 12 метрийн урттай дэвсгэр байх ба түүний зузаан нь ихэвчлэн 6 см орчим, дэвсгэрийн төвд 9 метрийн диаметртэй тойрогт тэмцээний бүс байдаг.

Дүрэм[засварлах | кодоор засварлах]

Тэмцээний нэг үе 2 минут үргэлжлэх бөгөөд 2 үед илүүрхсэн тамирчин ялалт авах ба бөхчүүд 9 метрийн диаметртэй улаан тойргийн дотор зогсоно. Өөр өөр арга мэхээр өрсөлдөгчөө унагаана (оноо авна), эсвэл өрсөлдөгчийнхөө хоёр мөрийг хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй газарт дарж ялахыг (цэвэр ялалт) эрмэлзэн барилддаг.

Жүдо[засварлах | кодоор засварлах]

Тэмцээний үед тамирчин бүсэлхийнээс дээд хэсэг болох толгой, хүзүү, цээж, гарнаас мэх авч болдог. Эсрэг талаа унагааснаар оноо авна.

Чөлөөт[засварлах | кодоор засварлах]

Чөлөөт бөхөд бүх биеийн хэсэг рүү довтолж болдог. Толгой, хүзүү, цээж, дээд доод мөч тэврэх, гуя ороох, хөлөөр дэгээдэх гэх мэт хөдөлгөөнөөр өрсөлдөгчөө унгаах эсвэл дарснаар оноо авна. Гэхдээ жүдо ч бай, чөлөөт бөх ч бай, аль аль нь нударгалах, өшиглөх, цохих гэх мэт үйлдлийг хориглодог. Хэрэв ийм үйлдэл гаргавал эхний удаад сануулж эсрэг талд нь оноо өгнө. Байдал үүнээс дордвол шууд ялагдана.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Бөх барилдаан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан