Бөхмөрөн сум
Бөхмөрөн нь Увс аймгийн баруун хэсэгт оршдог сум юм. Тус сум нь аймгийнхаа төвөөс 200 гаруй км-ийн зайтай. Түүхт улаан хадныхаа энгэрт үүссэн түүхтэй. Бэлчээрийн даац, хадлан тэжээлийн бэлтгэл, зэрлэг чацарганы өлгий нутаг. Бэлтгэсэн тэжээлээ аймгийнхаа фондонд тушаадаг.
[засварлах] Газарзүй
Ачит нуур тус сумын нутагт байх бөгөөд сумын төв нь уг нуураас баруун хойш 20 км зайд, Бөхмөрөн голын хагалбарын эхэнд оршино. Сумын нутгийн зүүн хэсэгт, Үүрэг нуурын баруун өмнө талд Хархираа - Түргэний Уулс сүндэрлэнэ. Монгол, Оросын хил дээр орших тус сум нь мөн баруун талаараа Баян-Өлгий аймагтай хиллэдэг. Мөн Заант хад хэмээх хаанаас нь харсан ч заан шиг хад тус сумын нутагт байдаг.
[засварлах] Эдийн засаг
Сумын зүүн хэсэгт Хотгорын нүүрсний уурхай ба Бамбагарын нүүрсний уурхай бий. Мөн олон төрлийн ховор амьтан ургамал, ашигт малтмалын орд газрууд их байдаг.
| Увс | |
|---|---|
| Баруунтуруун сум | Бөхмөрөн сум | Давст сум | Завхан сум | Зүүнговь сум | Зүүнхангай сум | Малчин сум | Наранбулаг сум | Өлгий сум | Өмнөговь сум | Өндөрхангай сум | Сагил сум | Тариалан сум | Тэс сум | Түргэн сум | Улаангом сум | Ховд сум | Хяргас сум | Цагаанхайрхан сум Аймгийн төв: Улаангом |
|