ВИА Гра
| ВИА Гра (Nu Virgos) | |
| Хугацаа | 2000 оноос |
|---|---|
| Студи | Сони Мюзик (2001-2004) CD Лэнд (2002-одоо) Монолит Рекордс (2006-2007) Амюзик (2008-одоо) |
| Вэбсайт | Албан ёсны сайт , |
| Альбина Джанабаева (2004-одоо) Ева Бушмина (2010-одоо) Санта Димопулос (2011-одоо) |
|
| Өмнөх гишүүд | |
| Алена Винницкая (2000-2003) Надежда Мейхер-Грановская (2000-2002; 2002-2006; 2009-2011) Татьяна Найник (2002) Анна Седокова (2002-2004) Вера Брежнева (2003-2007) Светлана Лобода (2004) Кристина Коц-Готлиб (2006) Ольга Корягина (2006-2007) Меседа Багаудинова (2007-2009) Татьна Котова (2008-2010) |
|
ВИА Гра (Nu VIrgos) нь Украйны эмэгтэй поп хамтлаг. Орос хэлээр бүтээлээ туурвидаг, энэ зууны хамгийн амжилттай хамтлагуудын нэг. Хамтлагт нийт 5 студийн цомог, 4 телевизийн мюзикл, 28 клип (эдгээрээс 4 нь англи хэлээр) зэрэг бүтээлүүдтэй. Уг хамтлаг нь маш олон шагналын эзнээр тодорч байсан. Тэдгээрээс дурьдвал : "Золотой диск", "Золотой грамоффон", "Премий Муз-ТВ", Russian music awards, Russian movie awards гэх мэт. Анхны цомог "Попытка №5" нь тэднийг ОХУ-д нэр хүндтэй болгосон. Мөн хэдэн цомгийн дараа 2003 онд «Stop! Stop! Stop!» нь хамтлагийн түүхэнд хамгийн их хувь буюу 2 000 000 хувь борлогдож байжээ. ВИА Грагийн энэ их амжилт нь их хичээл зүтгэл гаргасан гишүүд болон чадвартай продюсерууд Константин Меладзе, Дмитрий Костюк нартай нягт холбоотой. Хамтлагийн нэр нь ВИА- Вокально Инструментальный Ансамбль (дуу бүжгийн хамтлаг), гра (украйнаар "тоглоом"), мөн хамтлагийн анхны гишүүдийн нэр Винницкая Алена, Надежда Грановская нарын нэрнээс авсан гэдэг.
[засварлах] Хамтлагийн бүрэлдэхүүн
ВИА Гра хамтлагт нийт 12 гишүүн, 13 өөр бүрэлдэхүүн байсан ба тэр бүгд ямар нэгэн аргаар шоу бизнестей холбоотой байгаа. Алёна Винницкая, Анна Седокова, Светлана Лобода нар өөрийн ганцаарчилсан уран бүтээлээ туурвисаар байгаа, Татьяна Найник MAYBE хамтлагийн продюсер, Кристина Коц-Готлиб загвар өмсөгч, Ольга Романовская (Корягина) нэг клип гаргаад амжсан байгаа, Вера Брежнева нь "Магия 10" нэвтрүүлгийн хөтлөгч, мөн 3 клиптэй. Түүний тоглосон "Любовь в большом городе" УСК нь ОХУ болон Европын орнуудад багагүй шуугиан тарьсан, Меседа Багаудинова өөрийн уран бүтээлийг хийхээр бэлдэж байгаа.
- 2000—2002: Алёна Винницкая, Надежда Грановская
Надежда Грановская нь жирэмсний улмаас хамтлагийг түр орхисон
- 2002—2002: Алёна Винницкая, Татьяна Найник, Анна Седокова
Татьяна Найник нь хамтлагийн хатуу дүрэм журмыг тэвчиж чадаагүй учир продюсеруудтай гэрээгээ цуцалсан
- 2002—2003: Алёна Винницкая, Надежда Грановская, Анна Седокова
- 2003—2004: Надежда Грановская, Анна Седокова, Вера Брежнева
Алёна Винницкая нь хамтлагийн стилээс өөр урсгалын дуу сонирхдог учир тэрхүү урсгалаараа дуулахын тулд гарсан Анна Седокова жирэмсний учир хамтлагаас гарсан
- 2004—2004: Надежда Грановская, Вера Брежнева, Светлана Лобода
Светлана Лобода нь үзэгчдэд таалагдаагүй, хамтлагийн хатуу дүрэм журмыг тэвчиж чадаагүй, мөн продюсеруудтай эв эеэ ололцоогүй учир хамтлагаас гарсан
- 2004—2006: Надежда Грановская, Вера Брежнева, Альбина Джанабаева
Надежда Грановская нь дуурийн дуулаач болохыг хүссэн, мөн олон жил хамтлагт байснаар ядарч 2 дахь удаагаа хамтлагийг орхисон
- 2006—2006: Вера Брежнева, Альбина Джанабаева, Кристина Коц-Готлиб
Кристина Коц-Готлиб нь хамтлагийг тойрох хов жив, хэл амыг тэвчээгүйн улмаас гарсан
- 2006—2007: Вера Брежнева, Альбина Джанабаева, Ольга Корягина
Ольга Корягина нь жирэмсний учир хамтлагаас гарсан
- 2007—2007: Вера Брежнева, Альбина Джанабаева, Меседа Багаудинова
Вера Брежнева нь хамтлагийн хамгийн нэр хүндтэй гишүүн байсан боловч хүүгийхээ хүмүүжилд гар оролцож чадахгүй, гэр бүлдээ цаг зарцуулж чадахгүй байсан бөгөөд их ядарсан учир хамтлагаас гарах шийдвэр гаргасан
- 2007—2008: Альбина Джанабаева, Меседа Багаудинова
- 2008—2009: Альбина Джанабаева, Меседа Багаудинова, Татьяна Котова
Татьяна Котова нь Оросын мисс-2006, Вера Брежневаг орлохоор орсон. Меседа Багаудинова нь олонд нилээн хүндлэгдсэн гишүүн байсан ч хамтлагт анх үүссэн, мөн алдрын оргилд хүрэхэд нь байсан бүх гишүүн нь байхгүй учир үзэгчид төдий л таашахгүй байсан. Иймээс продюсерууд анхны гишүүдийн нэг Надежда Мейхер-Грановскаяг Меседа Багаудиновагийн оронд орохыг урьсан.
- 2009 оны 4сард 2007оны Оросын мисс бүсгүй Татьяна Котова-г ФАБРИКА ЗВЕЗД шоуны оролцогч Ева Бушмина гаар солисон. Одоо хамтлагт Надежда Мейхер-Грановская, Альбина Джанабаева, Ева Бушмина нар байгаа