Ваел Гоним

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ваел Аббас Саид Гоним

Ваел Аббас Саид Гоним (араб. وائل سعيد عباس غنيم, Каирт 1980 оны 12 сарын 23-нд төрсөн) нь Египетийн интернэт хувьсгалыг санаачлагч, компьютерийн инженер мэргэжилтэй залуу юм. Ваел 2010 оны 1 сараас эхлэн Гүүгл компанийн Ойрхи Дорнодыг хариуцсан захиралаар ажиллажээ. 2011 оны 1 сард Ваел цагдаагийн харгислалаас болж нас барсан египет залуугийн үхлийг эсэргүүцэж Фэйсбүүк дээр эсэргүүцлийн хуудас нээн египетчүүдийг уриалсан нь 2011 оны 1 сарын 25-ны анхны 20 000 хүний жагсаалыг эхлүүлж, улмаар ард түмэн ерөнхийлэгч Хосни Мубаракийн 30 жилийн дарангуйллыг эсэргүүцэж, түүнийг огцруулах нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнд шилжжээ.[1] 18 хоногийн туршид 300 орчим хүн амь үрэгдэж, 1000 гаруй хүн сураггүй болсоны эцэст ард түмний шаардлагаар Египетийн дарангуйлагч төрийн тэргүүн Хосни Мубарак 2011 оны 2 сарын 11-нд огцрох мэдэгдлээ хийв.

Эшлэл[засварлах]