Валерий Васильев

Валерий Васильев

Хоккей
Төлөөлдөг улс: Зөвлөлт Холбоот УлсЗөвлөлт Холбоот Улс Зөвлөлт Холбоот Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Валерий Иванович Васильев
Төрсөн огноо 1949 оны 8 сарын 3 (1949-08-03)
Төрсөн газар Зөвлөлт Холбоот Улс, Горький
Нас барсан огноо April 19, 2012(2012-04-19) (62 насалсан)
 
Медалиуд
Өвлийн олимп
Алт Саппоро 1972 Баг
Алт Инсбрук 1976 Баг
Мөнгө Лэйк-Плэсид 1980 Баг

Валерий Иванович Васильев (1949 оны 8 сарын 3 - 2012 оны 4 сарын 19) нь Зөвлөлт-Оросын хоккейн хамгаалагч байв. ЗХУ-ын бүх оддын тоглолтод 8 удаа шалгаран оролцсон Васильев 13 жил шигшээ багтаа тоглосон бөгөөд шигшээ багийнхаа ахлагч нь байв. Зөвлөлт Холбоот Улсын Горький хотод төрсөн тэрээр Москвагийн Динамо нийгэмлэгт бэлтгэлээ хийдэг байлаа.

Васильев ЗХУ-ын шигшээ багийн хамтаар Дэлхийн АШТ-ээс 9 алтан медаль зүүжээ. Тэрээр 1973, 1977, 1979 онуудад Дэлхийн АШТ-ий шилдэг хамгаалагчаар шалгарснаас гадна 5 удаа тэмцээний билэгдлийн шигшээ багт багтсан. Түүнчлэн 1972, 1976 оны өвлийн олимп, 1981 оны Канадын цомд тэргүүлж байсан түүхтэй.

Васильев 1978 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон хүртжээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]