Валкири (кино)

Валкири
Найруулагч:Брайан Сингер
Продюсер:Кристофер Маккүарри
Брайан Сингер
Жилберт Адлер
Крис Ли
Дэн Снайдер
Зохиол:Кристофер Маккүарри
Натан Александр
Дүрүүдэд:Том Круйз
Кеннет Браннаг
Билл Найи
Кэрис ван Хутен
Эдди Иззард
Теренс Стамп
Том Вилкинсон
Хөгжмийн
зохиолч:
Жон Оттман
Зураглаач:Ньютон Томас Сигел
Эвлүүлэгч:Жон Оттман
Студи:Юнайтед Артистс
КомпаниМетро-Голдвин-Майер
Нээлт:2008 оны 12 сарын 25 (АНУ)
2009 оны 1 сарын 22 (Герман)
2009 оны 1 сарын 23 (Их Британи)
Хугацаа:120 минут
Улс:Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс, ГерманГерман Герман
Хэл:Англи
Төсөв:US$75 сая (студийн тайлан) - US$90 сая (гадны тооцоо)
Орлого:US$200,276,784[1] (дэлхий даяар)

Валкири (Англи: Valkyrie) нь 2008 онд дэлгэцнээ гарсан, Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Нацист Германд болсон үйл явдлын тухай харуулсан, АНУ-д бүтээгдсэн түүхэн триллер кино юм. 1944 онд Германы армийн офицерууд Адольф Хитлерийг алж, үндэсний онцгой байдлын төлөвлөгөө болох "Валкири ажиллагаа"-г ашиглан улс орныг хяналтдаа авахаар оролдсон 7 сарын 20-ны хуйвалдааны тухай өгүүлдэг. ВалкириЮнайтед Артистс студийн найруулагч Брайан Сингер найруулж, гол хуйвалдагчдын нэг болох хурандаа Клаус фон Штауффенбергийн дүрийг кино од Том Круйз бүтээжээ. Гол дүрүүдэд Круйзаас гадна Кеннет Браннаг, Билл Найи, Кэрис ван Хутен, Эдди Иззард, Теренс Стамп, Том Вилкинсон нар тоглосон.

Германчууд сэжиглэнгуй ханддаг саентологийн туршлага бүхий Круйзыг уг дүрд тоглуулах болсон явдал нь тус улсын улс төрчид, фон Штауффенбергийн гэр бүлийнхний эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймээс эхэндээ кино бүтээгчид Герман дахь зураг авалтаа хийхэд хүндрэл учирч байсан ч кино зохиолд хамааралтай, Берлиний түүхэн Бендлерблок зэрэг газруудад зураг авалтаа хийж чаджээ. Учир нь Германы сонингууд, кино бүтээгчид дэлхийн олон нийтэд фон Штауффенбергийн хуйвалдааны тухай мэдүүлэхэд уг кино туслана гэж үзсэн тул дэмжжээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Valkyrie (2008)". Box Office Mojo. Box Office Mojo, LLC. Retrieved 2010 оны 10 сарын 8. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)