Вальтер Скотт

1-р Баронет Сэр Вальтер Скотт

Сэр Вальтер Скоттын хөрөг. Раэбөрн, 1822 он

Төрсөн: 1771 оны 8 сарын 15
Шотланд, Эдинбург
Өнгөрсөн: 21 September 1832(1832-09-21) (61 насалсан)
Шотланд, Мелрөүз
Ажил үйл Түүхэн зохиолч, яруу найрагч, хуульч, Селькиркширийн шериф
Яс үндэс Шотланд
Урсгал Романтизм
Xамтрагч Шарлотт Карпентер
Гарын үсэг

1-р Баронет Сэр Вальтер Скотт (Англи: Sir Walter Scott, 1st Baronet, 1771 оны 8 сарын 15 – 1832 оны 9 сарын 21) нь Шотландын түүхэн зохиолч, яруу найрагч, жүжгийн зохиолч, амьд ахуйдаа ихэд алдаршсан хүн байв.

Эдинбург хотод төрсөн, эцэг Шотландын чинээлэг хуульч Уолтер Скотт (1729-1799), эх нь Энн Рутерфорд (1739-1819), Эдинбургийн их сургуулийн анагаах ухааны профессорын охин. Тэрээр айлын ес дэх хүүхэд байсан боловч зургаан сартай байхад нь ердөө гурав нь л амьд үлджээ. 13 хүүхэдтэй гэр бүлд 6 нь амьд үлджээ.

Түүний өргөн мэдлэгийн ихэнхийг Скотт сургууль, их сургуульд биш харин өөрөө бие дааж боловсрол эзэмшсэнээр олж авсан. Түүнийг сонирхож байсан бүх зүйл түүний гайхамшигтай ой санамжинд үүрд хадгалагдан үлджээ. Түүнд роман, шүлэг бичихийн өмнө тусгай уран зохиол судлах шаардлагагүй байв. Асар их мэдлэг түүнд сонгосон ямар ч сэдвээр бичих боломжийг олгосон юм.

Скоттын зохиолууд зохиогчийн нэргүйгээр анх хэвлэгдэж байсан бөгөөд нууцлалыг зөвхөн 1827 онд нээсэн ажээ.

Скотт нь амьддаа Европ, Австрали, Хойд Америкийн олон улсад алдаршсан, англи хэлээр бүтээлээ туурвидаг анхны зохиолч гэж хэлж болно[1]. Түүний бүтээлүүд өнөөдөр ч англи хэлтний болон Шотландын утга зохиолын сонгодогт тооцогдон уншигдсаар байгаа билээ. Алдартай бүтээлүүдээс нь дурьдвал, Айванхо, Роб Рой, Нуурын хатагтай, Вэйвэрли, Мидлотианы зүрх, Ламмермүрийн сүйт бүсгүй.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Walter Scott was the foremost literary figure of his days". Retrieved 2011-04-09.