Вануату
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Уриа "Long God Yumi Stanap" (Бурхантай хамт зогсоно) |
|
| Төрийн дуулал Бид, бид, бид (Yumi, Yumi, Yumi) |
|
| Нийслэл | Порт Вила |
| Албан ёсны хэл(нүүд) | Бислама хэл, Англи хэл, Франц хэл |
| Засаглал | Парламентийн засаглалтай бүгд найрамдах улс |
| - Ерөнхийлөгч | Калкот Матаскелекеле |
| - Ерөнхий сайд | Эдуард Натапей |
| Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
| - Франц ба Нэгдсэн Вант Улсаас тусгаарласан | 1980 оны 7 сарын 30 |
| Газар нутаг | |
| - Нийт | 12,189 км² (161-д) |
| - Ус (%) | өчүүхэн төдий |
| Хүн ам | |
| - 2008 оны тооцоо | 215,446 (173-д) |
| - Нягтшил | 17/км² (188-д) |
| ҮНБ | 2005 оны тооцоо |
| - Нийт | $726 сая (175-д) |
| - 1 хүнд оногдох ҮНБ | $1,576 (121-д) |
| ХХИ (2004 он) | 0.674 (120-д) – дунд |
| Мөнгөн тэмдэгт | Вануату вату (VUV) |
| Цагийн бүс | UTC+11 |
| Улсын домэйн нэр | .vu |
| Утасны код | +678 |
Вануату, албан ёсоор Бүгд Найрамдах Вануату Улс (Франц хэл: République de Vanuatu, Англи хэл: Republic of Vanuatu, Бислама хэл: Ripablik blong Vanuatu) нь өмнөд Номхон далайд орших арлын орон юм. Галт уулаас үүссэн Вануатугийн арлууд нь хойд Австралийн зүүн талд 1,750 км зайд, Шинэ Каледоний зүүн хойд талд 500 км зайд, Фижигийн баруун талд, Соломоны арлуудын өмнөд талд тус тус оршино.
Вануатуд анх Меланези гаралтай хүмүүс амьдарч байсан бөгөөд Европчууд 18-р зууны сүүлчээр л оршин суух болжээ. 1880-аад онд Франц болон Нэгдсэн Вант Улс тус улсын хэсгүүдийг авч, 1906 онд хамтран эзэмших тохиролцоонд хүрсэн байна. 1970-аад онд тусгаар тогтнох хөдөлгөөн эхэлж, 1980 онд Бүгд Найрамдах Вануату Улс байгуулагджээ.
| Австрали ба далайн орнууд |
|---|
| Австрали | Вануату | Кирибати | Маршаллын арлууд | Микронез | Науру | Палау | Папуа-Шинэ Гвиней | Самоа | Соломоны арлууд | Тонга | Тувалу | Фижи | Шинэ Зеланд | |
