Ван Хален

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ван Хален

Ван Хален хамтлаг 2008 онд хийсэн аялан тоглотынхоо үеэр. Зүүнээс баруун тийш: Вольфганг Ван Хален, Алекс Ван Хален, Дэвид Ли Рот, Эдди Ван Хален
Ерөнхий мэдээлэл
Хөгжмийн урсгал Хард рок, хүнд метал
Хугацаа 1972–одоог хүртэл
Студи Варнер Брос, Ессуп Рекординг
Вэбсайт Албан ёсны вэбсайт
Дэвид Ли Рот
Эдди Ван Хален
Вольфганг Ван Хален
Алекс Ван Хален
Өмнөх гишүүд
Майкл Энтони
Сэмми Хагар
Гари Шерон

Ван Хален (англ. Van Halen) нь Америкийн рок хамтлаг бөгөөд Калифорни муж улсын Пасадена хотод 1972 онд байгуулагджээ. Тэд дебют цомог болох Ван Хален (1978)-аасаа эхлээд томоохон амжилт олсоор ирсэн. 2007 оны байдлаар Ван Хален хамтлаг дэлхий даяар 80 сая гаруй цомог борлуулж[1], Биллборд сэтгүүлийн рок чартыг тэргүүлсэн хамгийн олон дуу гаргасан хамтлаг болоод байна. 1980-д он гэхэд л тэд аль хэдийн бусад хард рок, хүнд метал хамтлагууд дундаа хамгийн олон Биллбордын шилдэг 100-д багтсан дуу гаргаж амжсан байв. Америкийн Дуу Бичлэгийн Аж Үйлдвэрийн Холбооны гаргасан тооцоогоор Ван Хален нь АНУ-д нийт 56 сая гаруй цомог борлуулж, бүх цаг үеийн шилдэг борлуулалттай хамтлаг, дуучдын жагсаалтын 19-р байрт бичигджээ[2]. Мөн тэд дор хаяж 2 цомог нь АНУ-д 10 сая хувиас дээш борлогдсон тавхан рок хамтлагийн нэг юм[3].

Эшлэл[засварлах]

  1. Press Release Announcing 2004 Van Halen Concert Tour
  2. 2005 statistics from the RIAA.
  3. Бусад 4 нь Битлз, Лед Зеппелин, Пинк Флойд, Деф Леппард хамтлагууд болно.