Василий Березуцкий
| Хувийн мэдээлэл | |||
|---|---|---|---|
| Бүтэн нэр | Василий Владимирович Березуцкий | ||
| Төрсөн огноо | 1982 оны 6 сарын 20 | ||
| Төрсөн газар | Зөвлөлт Холбоот Улс, Москва | ||
| Өндөр | 1.89 м | ||
| Тоглодог байрлал | Хамгаалагч | ||
| Клубийн мэдээлэл | |||
| Одоогийн клуб | ЦСКА Москва | ||
| Дугаар | 24 | ||
| Залуучуудын баг | |||
| Смена | |||
| Насанд хүрэгчдийн баг* | |||
| Он | Баг | Гараа† | (Гоол)† |
| 1999–2001 | Торпедо-ЗИЛ | 29 | (0) |
| 2002– | ЦСКА Москва | 186 | (7) |
| Үндэсний шигшээ‡ | |||
| 2003– | Орос | 49 | (2) |
| * Насанд хүрэгчдийн багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог зөвхөн дотоодын лигтэй уялдуулсан. Сүүлд шинэчилсэн: 2010 оны 11 сарын 30. † Гараа (Гоол). |
|||
Василий Владимирович Березуцкий (орос. Василий Владимирович Березуцкий, 1982 оны 6 сарын 20-нд Москвад төрсөн) нь Оросын хөлбөмбөгийн хамгаалагч юм. Тэрээр 1999 онд 17 настайдаа Торпедо-ЗИЛ багийн бүрэлдэхүүнд багтаж, мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа эхэлжээ. Өдгөө ЦСКА Москва багт тоглодог[1]. Оросын шигшээ багийн гишүүн. Төвийн хамгаалагчаар тоглодог Василий хааяа жигүүрийн хамгаалагч, захын хагас хамгаалагчийн байрлалд ч чадварлаг тоглолт үзүүлдэг. Мөн довтолгоонд ч амжилттай оролцдог юм.
Василий Москвагийн Смена багаас хөлбөмбөгийн спортын гараагаа эхэлжээ. Түүний ихрийн өрөөсөн ах Алексей нь мөн ЦСКА-д хамгаалагчаар тоглодог.
Березуцкийгийн ЦСКА Москва байгуулсан гэрээ 2011 онд дуусах юм.
Тэрээр 2008 оны хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтаж оролцсон бөгөөд Зальцбургт болсон, Гректэй хийсэн хэсгийн хоёр дахь тоглолтын сүүл хэсэгт сэлгээгээр гарснаас гадна Венад Испанийн эсрэг хийсэн хагас шигшээ тоглолтод гарааны бүрэлдэхүүнд багтжээ.
Агуулга |
Амжилт [засварлах]
- Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль: 1
- УЕФА-гийн цом: 1
- Оросын Премьер Лиг: 3
- Оросын цом: 5
- Оросын супер цом: 4
Шигшээ багт хийсэн гоолууд [засварлах]
| # | Огноо | Газар | Өрсөлдөгч | Оноо | Эцсийн дүн | Тэмцээн |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2007-09-08 | Локомотив цэнгэлдэх хүрээлэн, Москва, Орос | 1 – 0 | 3–0 | 2008 оны хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат | |
| 2 | 2009-09-05 | Петровский цэнгэлдэх хүрээлэн, Санкт-Петербург, Орос | 1 – 0 | 3–0 | 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат |
Эшлэл [засварлах]
- ↑ Березуцкий Василий Владимирович (Орос). Sportbox.ru. 2009-07-08-д хандсан.
Гадны холбоос [засварлах]
- Василий Березуцкий National-Football-Teams.com вэбсайт дахь